Улаанбаатарт 9 хэм хүйтэн байна
Өнөөдөр нутгийн зүн хагаст цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна. Увс, Хяргас нуурын хотгор болон нутгийн зүүн хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 18-23 хэм, Булган-уул, Арвагар хээр орчмоор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 9-14 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт үүлэрхэг. Цас орохгүй.Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.8-10 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ