Дөрвөн байнгын хороо хуралдана
Өнөөдөр дөрвөн байнгын хорооны хуралдаан болохоор төлөвлөгджээ. Тодруулбал, Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд болж Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /зөвшилцөх/-ийг хэлэлцэнэ. Үүний дараа Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ.
Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Б” танхимд болно. Хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх юм. Харин Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах Үндсэн чиглэл, Төв банкны тухай хууль болон Монголбанкнаас Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдал, үр өгөөжийг Монголбанкинд, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг Санхүүгийн зохицуулах хороонд, Статистикийн тухай хуулийн хэрэгжилтийг Үндэсний статистикийн хороонд тус тус шалган танилцаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт сонсох юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ