Сонгууль хүртэл огцрохгүй гэв

img

Тайландын Ерөнхий сайд Йинглак Чинаватра дараагийн сонгууль хүртэл огцрохгүй гэдгээ мэдэгдлээ хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ.  Жагсагчид Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж байгаа юм. Тэд Йинглак Чинаватраг “Ард түмний Ерөнхий сайд”-аар орлуулах хэрэгтэй гэсэн аж.

1

Харин Йинглак Чинаватра ирэх оны хоёрдугаар сард болох сонгууль хүртэл огцрохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр мягмар гаригт сэтгүүлчдэд “Жагсагчид шаардлагаа зогсоох хэрэгтэй. Сонгуулийн системээр дараагийн Ерөнхий сайд хэн болохыг сонгоно” гэж хэлсэн байна. Йинглак Чинаватра “Би Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайдын ажлаа хийж гүйцэтгэх болно. Гэхдээ би аль болох хурдан хугацаанд эрх мэдлээ өгнө, ард түмний дуу хоолой эзэн хаанаас илүү хүчтэй гэдгийг мэдсэндээ баяртай байна” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amaraa:
jaadag nobsh be
2013-12-11