Өнөөдөр болох үйл явдлын тойм
“Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд
11:00 цагт “Хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ?” сэдэвт хэлэлцүүлэг болно. Тус хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн дэд сайд Ж. Амарсанаа, ХСҮТ-ийн дэд захирал, АУ-ны доктор Д. Пүрэвсүрэн болон “Оточ Манрамба” дээд сургуулийн захирал, “Манба дацан” хийдийн хамба Д.Нацагдорж, “Ач” дээд сургуулийн Уламжилалт анагаах ухааны салбарын эрхлэгч, шинжлэх ухааны доктор, профессор, академич Ш.Болд зэрэг холбогдох хүмүүс ирэх юм байна.
.
Нийслэлийн прокурорын газрын хурлын зааланд
09.00 цагт “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх нь” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан сургалт болно.
_
Чингис зочид буудалд
09:00 цагт “Баруун бүсийн аймгуудын Мэргэжлийн боловсрол сургалтын салбар зөвлөлийн уулзалт” болно. Уулзалтад Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Говь-Алтай аймгийн мэргэжлийн сургалтын төвийн төлөөллүүд оролцоно.
_
Монгол Улсын Шадар сайдын өрөөнд
09:00 цагт Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн хуралдаан болно. Энэхүү хуралдаанд бүх яамдын сайдууд, Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ОБЕГ-ын удирдлагууд оролцоно.
_
Нийслэлийн ЗДТГ-ын А танхимд
10:00 цагт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Нэгдүгээр амаржих газрын шинэ барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэх, Иргэдийг үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд гишүүнээр томилох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
_
Гадаад харилцааны яаманд
09:00-11:00 цагт Нийслэлийн ЗДТГ, Гадаад харилцааны яамтай хамтран Монгол Улсын гадаад бодлогын өнөөгийн бодлого, чиглэл, дипломат ёслол, протокол, яриа хэлэлцээр явуулах арга тактикийг хэрхэн хэрэгжүүлэх талаар нийслэлийн дүүргүүд, харъяа газруудын холбогдох хүмүүст сургалт зохион байгуулна.
,
ҮДБЭЧ-ын тайзнаа
12:00 цагт “Монголын их хатад” бүжгэн туульс хэвлэлийн бага хурал болно.
,
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ