Автобусны жолооч хүүхэд гэмтээжээ
СХД-ийн 24-р хороо Баруун салааны эцсийн буудлын орчимд “МЖБ” компанийн жолооч Г гэгч нь энэ сарын 9-нд буюу өнгөрсөн даваа гаригт СХД-ийн 24-р хороонд оршин суух хоёрдугаар ангийн сурагч, найман настай, эмэгтэй А болон аравдугаар ангийн сурагч, 16 настай, эмэгтэй С нарыг автобусанд сууж байхад нь хаалга хааж гэмтээжээ.
Тухайн үед хүүхдүүд сургуульдаа явж байсан байна. Автобусны жолооч нар бага насны хүүхдүүдийг тээвэрлэхдээ анхаарал болгоомжтой байж, бүрэн сууж, буусных нь дараа хаалгаа хааж хөдөлгөөнөө үргэлжлүүлж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ