Аз жаргалын түлхүүр гардах боломж нээгджээ

img

Одоогоос хэдхэн хоногийн өмнө “ХасЛотто”-гийн энэ жилийн сүүлийн азтангууд тодорсныг эрхэм уншигч та санаж буй биз ээ. Хөдөлмөрийнхөө үр шимээр бий болгосон хуримтлалын буянаар азтан болсон хүмүүс шинэ оны өмнөхөн бэлгийн хурд даруулав. Бүтэн жилийн турш үргэлжилсэн “ХасЛотто” аянд оролцогсод ийнхүү цэнхэр дэлгэцийн өмнө үе үехэн тухалж, хожил авсан эсэхээ тодруулдаг уламжлал нэгэнт тогтжээ. Тэгвэл шинэ аян аль хэдийнэ эхэлсэн агаад ирэх оны хоёрдугаар сарын сүүлчээр дүнгээ гаргах юм байна. Хамгийн сонирхолтой нь, хоёр өрөө байрны супер шагналтай энэхүү аянд бүхий л насныхан идэвхийлэн оролцох болжээ.  “ХасЛотто”-гийн шагналын хэмжээ энэ удаа урьд өмнөхөөс илүү өссөнөөс гадна хоёр өрөө байрны эзнээр хэн тодрох нь олны анхаарлыг өөрийн эрхгүй татаж байна.

6

Дээрх аянд оролцохын тулд гурван төрлийн хадгаламж эзэмшигчийн аль нэг нь байх учиртай бөгөөд бүс болгоноос 30 азтан буюу 30 саятан энэ удаа төрөх аж. “ХасБанк”-ны салбараар өчигдөр үйлчлүүлж байсан нэгэн эр “Автомашин хожих боломж энэ удаа гардаггүй юм гэхэд ядаж 30 саятны нэг нь болж юуны магад” хэмээн бувтнасаар зөрж одохтой таарч билээ. Аз хүү байвал ёоз хүүгээр цохино гэдэг дээ.

 5

Ч.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ