Ч.Даваабаярын өмгөөлөгч өмгөөлөхөөс татгалзжээ
МҮОНТ-ийн захирлын алба хашиж байсан Ч.Даваабаярыг МҮОНТ-ийн хэсэг уран бүтээлчид ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн түүнийг албан ажлаас нь огцруулахаар Үндэсний зөвлөлдөө хандсан билээ. Энэ дагуу МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, захирал М.Наранбаатарыг 10 хоногийн хугацаанд буюу арванхоёрдугаар сарын 2-ны дотор асуудлыг нягтлан шалгаж, зохих шийдвэр гаргахыг даалгасан юм. Харин МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын маргааш МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан гэдэг. Иймд Ч.Даваабаяр эсэргүүцэн, шүүхэд гомдол гаргаад байгаа билээ.
Тэгвэл Ч.Даваабаярын өмгөөлөгч Н.Оюунбилэг энэхүү хэрэг дээр ажиллахаас татгалзсан гэнэ. Энэ тухайгаа Н.Оюунбилэг өмгөөлөгч тайлбарлахдаа “Би өмнө нь МАХН-ын дарга Н.Энхбаяр өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Тиймээс Ч.Даваабаярыг өмгөөлж байгаа нь Н.Энхбаярын захиалга, халамж гэх хардлага үүсгэх шинжтэй байна. Үйлчлүүлэгчийнхээ нэр хүндэд хий хоосон сэрдлэгээс болж сэв суулгах вий гэхээс зайлсхийж, өмгөөллийн туслалцаа үзүүлэхээс татгалзсан” гэжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ