Төв бассейныг 84 сая төгрөгөөр засварлана
Одоогоос 28 жилийн өмнө Зөвлөлтийн барилгачид барьж өгч байсан Усан Спорт Сургалтын Төвийн том бассейны дээврийн төмөр өнгөрсөн сарын 25-ний шөнө нурсан билээ. Энэ талаар тус төвийн захирал Г.Арслан тухайн үед өөрийн цахим хуудаснаа бичихдээ “Усан спорт сургалтын төвийн том бассейны дээврээс зэвэнд идэгдсэн хэсэг төмөр нурлаа. Цаашид зөвхөн жижиг бассейнд л сургалт явуулах боломж үлдлээ. 2012.10.05-нд би ажил хүлээн авсан өдрөөсөө л эхлэн хотын удирдлагуудад хандан их засварыг яаралтай хийх шаардлагатай талаар олон удаа албан бичиг өгч, биечлэн уулзаж байсан боловч ямарваа нэг хариу алга” хэмээн бичсэн байдаг.
Тэгвэл нийслэлээс уг барилгыг сэргээн засварлахад 84 сая төгрөг төсөвлөсөн байна. Гэхдээ насаа элээсэн энэ барилгыг 84 саяар торгоох биш дорвитойхон хөрөнгө зарцуулж их засвар хийхгүй дахиад л нурж, аюул заналхийлэх болно.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ