Мэдээллийн технологийг дэмжих төв байгуулагдана
Нийслэлийн Засаг дарга “Мэдээллийн технологийн дэмжлэгийн төв байгуулах” тухай А/1083 тоот захирамж гаргажээ. Уг захирамжид “Мэдээллийн технологийн дэмжлэгийн төв”-ийг байгуулах асуудлыг тусгасан байна. Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын бүтэц, орон тоонд түшиглэх байгуулагдах энэхүү төв нь мэдээллийн нэгдсэн систем, төрийн цахим үйлчилгээний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хэвийн найдвартай хангах зорилготой байх аж. Мөн тус төвөөс интернэт, сүлжээ, холбоо дохиолол, техникийн болон сервер системүүдийн засвар, вэб, хостингийн чиглэлээр дэмжлэг авч, хамтран ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад үүрэг болгожээ. Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн нийгэм, эдийн засгийн 2014 оны зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг цахим засаглалд шилжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан уг төвийг байгуулж байгаа аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ