“Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлыг баривчилжээ
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан, “Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал, АН-ын гишүүн Х.Түмэнбаярыг АТГ-аас баривчилжээ. Түүнийг энэ сарын 6-ны өдөр буюу өнгөрсөн баасан гаригт баривчлан, Цагдан хорих 461-р ангид саатуулж байгаа аж. Мөн улсын хөрөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Х.Түмэнбаяр «Таван толгой» ХК-ийн гүйцэтгэх захирал байх үедээ орон нутгийн өмчит компанийг 200 сая төгрөгийн рөнд оруулчихсан гэдэг.
Тодруулбал, тэрбээр БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Пүшин Говь” ХХК-ийн ерөнхий захирал Ван Же Чантай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ, мөн тус улсын “Шунфэнг” ХХК-ийн захирал Ли Зжи Зунгтай түрээсийн гэрээ гэхчлэн хэд хэдэн гэрээг байгуулсан байна. Үүнээс болж тус компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд хөрсний овоолгоо байршуулж, нүүрс олборлосон гэх асуудал үүсэн бололтой.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ