Хар тамхи хэрэглэхийг зөвшөөрөв
Уругвай улсын Засгийн газраас хар тамхины худалдааг зөвшөөрсөн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус шийдвэрийн талаар албаны эх сурвалж “Хууль бус наймаа газар авч, дэлхий нийтэд аюул учруулж байгаа хор хөнөөлийн багасгах болно. Хар тамхи хэрэглэхийг хүссэн иргэд төрийн байгууллагуудын хяналт дор насанд хүрсэн хүн сард 40 граммыг тодорхой шалтгаантай бол худалдан авч болно. Эсвэл албан ёсны зөвшөөрөлтэй бол зургаан марихуаны ургамлыг гэртээ тарихыг зөвшөөрсөн” гэжээ.
Эрүүл мэндийн сайд асан Алфредо Солари “Хүүхэд, өсвөр насныханд худалдаалах, нийгмийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй” гэж хэлсэнийхээ төлөө хоёр сарын турш гэрийн хорионд хоригдохоор болжээ. Энэхүү хуулийг өнөөдрөөс эхлэн гурван сарын турш мөрдсөний дараа үр дүнгийн талаар дахин Засгийн газрын хэмээнд авч үзэх гэнэ. Хуулийн гол утга санаа нь “Хууль бусаар хэрэглэх явдал буурна” гэж гишүүд үзэж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ