Зургадугаар ангийн сурагчид химийн бодист хорджээ

img

БЗД-ийн 48 дугаар сургуулийн зургадугаар ангийн сурагчид энэ сарын 9-нд буюу өнгөрсөн даваа гаригт химийн бодист хордсон хэрэг гарчээ. Тодруулбал, тус ангийн сурагчдын биед онош тодорхойгүй тууралт гарч эхэлсэн тухай мэдээлэл ХӨСҮТ-д иржээ. Энэ дагуу ХӨСҮТ-ийн долоон хүний бүрэлдэхүүнтэй эмч нар тус сургууль дээр очиход зургадугаар ангийн нэг бүлгийн 20 гаруй хүүхдийн бие дээр онош тодорхойгүй тууралт гарсан байсан гэнэ. Мөн тэдний заримынх нь үе мөч болон булчин өвдөх, бөөлжих шинж тэмдэг илэрч байсан аж. Тиймээс  ХӨСҮТ-ийн эмч нар “олон хүүхдийг хамарсан онош тодорхойгүй хордлого байна” гэж ЭМЯ-нд яаралтай мэдэгджээ. Хордсон хүүхдүүдийг одоо ЭХЭМҮТ-д шилжүүлэн эмчилж байгаа аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hhhhhhhhhhhhhhhhhhh:
yooy garchgiin un*d dahiad l nasand huregui huuhduud hereg tarij gj bodloo getel ugui bagshiiin buruu uildel bj ajil uurgee meddgui muu bagsh bn zohih arga hemjeeg ni a.ah heregtei sh de
2013-12-12
unshigch:
garchig medeelel 2oo taaruulj bivhij bgaachee,erhem survaljlagchtanguudaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2013-12-11
zocnin:
uanaa al*a hvvhed gargahad gajig toroh n todorhoi..bagsnid n tom arga hemjee avaacnee.nasaar n snorond hii..20hvvhdiin als ireedvigeer n toglocnihloo do
2013-12-11