Залуус архигүй шинэ жил тэмдэглэв

img

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намынхан өчигдөр шинэ жилийн баяраа Улаанбаатар паласт архигүй тэмдэглэжээ. Өнгөрсөн сарын 19-нд Төрийн ордны их танхимд Ардчилсан намын гишүүний үнэмлэхийг гардан авсан 805 залуу намынхаа удирдлагуудтайгаа хамт архигүй шинэ жилийн баяраа хийсэн байна. Уг арга хэмжээнд СХД-ийн АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Д.Кёкүшюүзан Батбаяр, СХД-ийн АН-ын дэд дарга, Нийслэлийн АН-ын ХЭГ-ын дэд дарга Н.Гантөмөр, тус дүүргийн АЗХ-ны тэргүүн Н.Дашдаваа тэргүүтэй хүмүүс оролцжээ. Архи хэмээх идээнээс татгалзан шинэ жилээ хийж буй ардчиллын залуусыг дэмжин Төрийн шагналт дуучин Д.Болд, “Классик Жем” хамтлаг, дуучин Үүрээ, Мөнхбат, дуучин Cool, цэнгээнт бүжгийн “Хатан Туул” хамтлагийнхан баярыг нь хуваалцсан байна. Монгол залуу хүн бүр мөрөөдөлдөө хүрэх өөрийн гэсэн эрмэлзэлтэй байх, эх орондоо сайхан амьдрах нөхцөл бололцоог өөрсдөө бүрдүүлэх, үүний тулд хамтдаа хүчин зүтгэж, үр шимийг нь мөн хамтдаа хүртэхийг уриалга болгодог СХД-ийн АН-ынхан архигүй тэмдэглэж буй шинэ жилийн баярын жишгийг нь дагахыг бусад байгууллага, хамт олон, улс төрийн намынхан, нийт залуустаа уриалж байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mash saihan shine jil temdeglelee gej yrij baisan ardshilal mandattugai
2011-12-04
тэндээсээ гараад л нийлээд өөр бааранд архи пиво аваад л залгилцгаасан шүү дээ. ёстой тэнэг ёолк боллоо гэцгээгээд байсан.
2011-12-03
АРХИ УУХГҮЙ БАЙВАЛ ӨӨРСДӨД НЬ Л ХЭРЭГТЭЙ, УУХ НЭГ Л НЬ УУНА Л БИЗДЭЭ, ЭНЭ МЭДЭЭ ЕР НЬ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ
2011-12-03
arhi uugaad agsan taviad bgaa huniig tanhain zuil angiar ni shiitgeh heregtei morooroo uugaad yavj bgaa humuusiig homorgolon eruuljuuleh ni hunii erhiig zorchij bna
2011-12-02
arxi uugaad agsan tavisan xuniig 1 sar barivchilj bval zugeer gexdee aaviin xuuxduudiig alag uzexguigeer darga tsereg gexgui tegeed eruuljuulexee xaachixsan ni deer darga nar arxi uuxaar soyoltoi zov xereglee boldog borchuud uuxaaraa arxichingaaraa duuduuldag bj boloxgui sh de
2011-12-02
ene xeden xuniig shine jileer arxi uuxgui bxiig xarj l baya sain saixan xunii dur isgeed yaxav dee tertei tergui uuxaas xoish arxind buruu bxgui ee uugaad alia aldadag malnuud l buruutai neg l ix arxi uudagui xumuus xudlaa sh dee xamgiin ix arxi uudag xumuus bol toriin alban xaagchid oyutanuud
2011-12-02
Эрүүл ирээдүйн төлөө нэгдэж, Бас Ардчилалын үнэт зүйлд нэгдэж эрүүлээр нэгэн үдшийг хөгжилдөн өнгөрүүлсэн залуучууддаа баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч ирсэн БҮХ ЗАЛУУСТАА амжилт хүсье.
2011-12-02
ugaasaa arhitai hiisen ch 800 huniihee ariig daaj chadahguio sh de zambaraagui uil hudluluus aisandaaa l arhigui hiisen bh Gehdee yah ve ene chin bas neg shine sanaaa ulger duurail
2011-12-02