АН-ын нарийн бичгийн хүсэлтийг шийдвэрлэх хугацааг сунгалаа

img

2012 оны УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт нэр дэвшин сонгогдсон УИХ-д гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэдэг шийвдэрийг давж заалдах шатны шүүхээс гаргасан.

Тиймээс энэ хоёр гишүүнийг эргүүлэн татах шаардлагатай гэж үзэн Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь СЕХ-нд өнгөрөгч сарын 08-нд хандаж, өргөдөл өгсөн. Эцсийн шатны шүүхийн шийдвэр “нэр дэвшигчид хууль зөрчсөн” гэж гарсан байхад СЕХ хэрэгжүүлэхгүй байгаа нь өөрсдөө хууль зөрчиж байна гэж 15 дугаар тойргийн сонгогчид болон АН-ын зүгээс удаа дараа мэдэгдээд байгаа билээ.

Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүргүүлсэн өргөдөлд хариу өгөх хугацаа энэ сарын 9-нд дуусгавар болсон байна. Үүнтэй холбоотой СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн АН-ын генсект “Өргөдөл гомдол шийдвэрлэх хуулийн дагуу СЕХ-нд гаргасан танай хүсэлтийг шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгасан болохыг мэдэгдье” гэсэн хариу ирүүлжээ.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ