Цээл сумын Засаг даргыг шалгаж эхэлжээ
Сүүлийн үед засаг захиргааны нэгжийн Засаг дарга нартай холбоотой асуудал, гомдол АТГ-т нэлээд ирэх болжээ. Үүнтэй холбогдуулан тус газраас зарим аймаг, сумдын Засаг дарга нарыг шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Төв аймгийн Цээл сумын Засаг дарга М.Ганбатыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн байна. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, нийт 6700 орчим га газрыг ямар нэгэн тендер, сонгон шалгаруулалтгүйгээр хууль зөрчин бусдад олгосон хэрэгт буруутган шалгаж эхэлсэн гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ