МАН-ын бүлгийн даргаар С.Бямбацогт сонгогдлоо
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт сонгогдлоо. Дөнгөж сая Төрийн ордонд МАН-ын бүлгийн хуралдаан болсон. Хуралдаанаар бүлгийн даргын сонгох асуудлыг хэлэлцсэн юм. Улмаар Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарын нэрийг дэвшүүлж, санал хураалтаар нийт 25 гишүүнээс 16 нь С.Бямбацогтыг дэмжсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ