Дарханы АН-ынхан улс төрийн жагсаал хийж байна

img

Дархан-Уул аймгийн “Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг шинэчлэх хөдөлгөөн”-нийхөн яг одоо АН-ын төв байрны гадна улс төрийн суулт, жагсаал хийж байна. Уг жагсаалд 100 гаруй АНХ-ын гишүүд, дэмжигчид хүн оролцож байгаа аж.

Уг хөдөлгөөнийхөн намаа шинэчлэхийн тулд анхан шатны үүрүүдэд Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд шударга сонгууль явуулж шийдвэрлэхийг хүсч байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн 11-р сарын 18-нд хуралдсан Хяналтын ерөнхий хорооны 02 тоот тогтоолыг хэрэгжүүлж өгөхийг Ардчилсан намын удирдлагуудаас хүссэн ч, тэд дорвитой хариулт ирүүлээгүй аж. Иймд  тэд өнөөдөр ийнхүү улс төрийн жагсаал хийж байгаа гэнэ.

Энэ талаар Дархан-Уул аймгийн АН-ын дарга Л.Наранбаатараас тодруулахад “Би өнөөдөр улс төрийн суултаа 12.00 цагт Зориг агсаны хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн.  Өнөөдрийн улс төрийн суулт маань Дарханы Ардчилсан намд салхи оруулах цаг болсныг намын удирдлагуудад сануулах зорилготой. Энэ нам ахмад гишүүдээ харж үзэхгүй, шинэ залуу боловсон хүчнээр хүрээгээ тэлдэггүй, зөвхөн “Бурхан Халдун” группын хэдхэн ажилчны дунд л оршин тогтнож ирсэн. Үүнээс болж үе үеийн сонгуульд ялагдал хүлээсэн. Тухайлбал, Дархан-Уул аймгаас 2004 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн гурван гишүүн сонгогдож байсан бол өнөөдөр Ардчилсан засаг барьж байгаа үед нэг ч гишүүнгүй байна. Орон нутагт тэр чигтээ ялагдсан. 18 багийн Засаг даргаас Ардчилсан намын нэг ч хүн байхгүй. Энэ мэтээс өмнөх удирдлагууд Дарханы Ардчилсан намыг хэрхэн удирдаж байсан нь харагдаж байгаа юм. Тиймээс өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгээд өгөх хэрэгтэй байгаа юм. Үүнийг ч Дарханы мянга, мянган гишүүд дэмжигчид хүсч байгаа. Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дотоод ардчилалгүй, яг л коммунист нам шиг явж ирсэн” гэв.

Дашрамд дуулгахад, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь өнгөрсөн 11-р сард Дархан-Уул аймгийн Ардчилсан намын 600 гаруй гишүүдтэй хоёр удаа уулзалт хийсэн гэдэг. Уг уулзалтаар  анхан шатны үүрүүдээ хуралдуулж намын даргаа сонгох нь зөв гэсэн байр суурьт нэгдсэн аж. Тиймээс Хяналтын ерөнхий хорооны тогтоолыг хэрэгжүүлэхийг шаардаж, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нарт шаардлага хүргүүлжээ. Гэвч уг шаардлагын хариулт өнөөг хүртэл ирээгүй байна.

Б.Одон

Гэрэл зургийг Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дарханчууд:
шинэчлэл хэрэгтэй, үүнийг олон жилийн өмнөөс л ярьсан, тэмцсэн, гэвч дарханы ан-ыг шинэчлэхгүй байх нь хэдэн субьектийн эрх ашигт нийцэж байгаа тул саад хориг тавьсаар байгаа юм. үүнд: нэгдүгээрт: мэдээж ман д ашигтай-тэд дарханд мөнхийн ноёрхолоо авч үлдэх хүсэл бий, хоёрдугаарт: бурхан халдун группт ашигтай-тэдэнд бизнесийнхээ бохир ашгийг үргэлжлүүлэх сонирхол хамгийн их бий, гуравт: гар хөл бологч хүүхэлдэйнүүдэд ашигтай-тэд өдөр хоногийн хоолоо тэднээс авч залгуулдаг тул хоосон хонох аюултай, дээр нь тэд өмөөрч орилж хашгирахгүй бол ахдаа зодуулах аюултай, дөрөвт: ан-ын өндөр албан тушаалтай зарим нэг хүмүүст ашигтай-тэд 2016 оны уих-н сонгуульд дарханаас нэр дэвших, ингэхдээ дашуудаар үүнийгээ баталгаажуулах сонирхол бий, гэхдээ тэд компанийн намтайгаар дарханд өрсөлдөөд гарахгүй гэдгээ ойлгохгүй л байгаа юм. харин эдгээрийн эсрэг шинэчлэл хийж, ардчиллын үнэт зүйлээ эргүүлэн сэргээхийг намын бүх гишүүд, дэмжигч иргэд хүсэж байгаа гэдгийг онцлон хэлье.
2013-12-13
darhan verging:
darhani nam yg huwin kamfani umch shig bvten doloon jil ywla bi jirin l namin gishvn bn.odoo sag veteige zeregcej ywmaar bn.vnen ylna udahgvi dashin bvh bulchai ilchlegdne.naranbaatar,baynmunh,darhan mongolian ardchilsan holboog demjij bn.
2013-12-12
сүндэр:
дэмжиж байна та нарын зөв өө
2013-12-12
çî÷èí:
1990 îíä ìîàõ òà íàðò óëñòºðæèëã¿é àìüäðàõ ýðõ ÷ºëººã ºãñºí.ãýòýë òà íàð çààâàë íàì ãýã÷ õýñýãõýí õ¿íèé àìèí õóâèà õè÷ýýñýí õ¿ðýýëýëä îðæ îëîí óðãàë÷ ¿çýë ñàíàà,õ¿ñýë çîðèãîî õàéðöàãëóóëàõ ãýæ ç¿òãýõ ÿìàð õýðýã áàéíà.íàìã¿é àìüäàð÷ áîëíî ø¿¿ äýý.õàÿà÷ íààä íàì ãýã÷ áóçàð çàâààí þìàà.
2013-12-11
¯çýë áîäëîî èëýðõèéëýã÷ :
ñóãàëààíä àçòàé ààâèéí õ¿¿õä¿¿ä õîæäîã þì. øèíý÷ëýëèéí ñàëõèéã ñýâýëç¿¿ëòýë ¿ëýýãýýä ºã çàëóóñàà îäîî öàã íü áîëñîí áàéíà ø¿¿.
2013-12-11
зочин:
залуучуудыг дэмжиж байна. та нар л шинэчлэлийг хийж чадна. дашуудаас салах цаг болсон. дарханы ардчилсан намыг арилжааны хэрэгсэл болгосон дашууд зайлаасай!
2013-12-11
jinhen darhani hun:
naranbaatar gegch n mangar shu de an d 2012 oni oron nutgiin songuul n ued elsej orood man da hongor sum n 1suudalig belsen shu de dash g dagaj bgaad nam n darga bolood avsan tun udalgui jinhen nuur tsarain il bolood nam n dargaa ogood 9sard an i gishuunees tatgalzsan gesen shu de man i tsogoo guai n naiz geluu tiim bol hogiin gar bh de hunii yu ch gej gutgej chadah nuhur bn da itgej blohgui n
2013-12-11
darhan:
mash zuw. marianbaatarig demjij bn.bi unuudur cuglaand zaluuchuudaa demjij ene cuglaand irsen
2013-12-11
naranbaatara eeree bitgii setgegedel bich l de neg xunii bichsen koment gej medegdeed bna da 4 nudet min:
teriin xun
2013-12-11
kkkkkk:
demjij bnaaa ardchilal mandtugai
2013-12-11
darkhani hun:
zalyychyyd aa ta nariig demjij bna...mash zob zuitei ajliin ehlel bolj bna shuu....ard chini namiin hidhuud chini bna...dashyydad shynaltai byzar huuhen enhjargalaas oor wy bgam be....dashyydiig hyrdan zailyylah heregtei...ta nariigaa demjij bna shuu zakyychyyd aa....
2013-12-11
zochin:
zalyychyyd madh xob hodolj bna....anhan shatnii uurees ni ehelj ardchilaliin zarchmaar songyylia hiij darkhani namiig shinechilj byrhan haldyn gryffiin byzar sabraas namaa tseberlen abch shinechleh tsag hediinee bson...ta buhniig zurh setgeleeree demjij bnaa....zalyychyyd aa zorigtou daichin bai. dashyydiig hyrdan zailyylaarai namaasaa....
2013-12-11
irgen:
komunist surtalaasaa salah tsag ni boljee. alban tu*l gorilj yavahaar eh tuuhee sudal za
2013-12-11
ард :
бурхан халдун дашууд алдаагаа ойлгодоггүй тэнэг толгойнууд дарханы ардчилалыг эд нар үгүй хийж байна .жирийн гишүүдгүйгээр намаа тогтоно гэж битгий сэрүүн зүүдлээч
2013-12-11