"Хувдай ишигний паян" үлгэрийн театрчилсан тоглолт болно
Улсын Филармони, Замын цагдаагийн газар хамтран хүүхдүүдэд замын хөдөлгөөний мэдлэг олгох зорилгоор "Хувдай ишигний паян" үлгэрийн театрчилсан тоглолтыг хийхээр болжээ. Тоглолтын нээлт маргааш 12.00 цагт Улсын Филармонид болох бөгөөд тус бүтээлийг ССАЯЖ-ны яамны дэмжлэгтэйгээр бүтээгджээ. Дашрамд дурдахад "Хувдай ишигний паян" үлгэрийн театрчилсан тоглолтыг анх 1973 онд тоглож байсан гэнэ.
Дашрамд дуулгахад, энэ оны 11 сарын байдлаар 1059 хүүхэд автын осолд өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирчээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ