Том Круз охинтойгоо Зул сарыг угтана
Кейти Холмс нөхөр Том Крузээс салснаас хойш охин Сүриг өөрөө дээрээ өсгөх болсон. Тэгвэл шүүхээс энэ жилийн Зул сарын баяр хүртэл буюу 22 хоногийн турш охиныг Том Крузтай хамт амьдруулахаар болжээ. Хоёр жилийн өмнөөс Том Круз охинтойгоо хамт Зул сарын баярыг тэмдэглэхийг хүссэн ч Кейти Холмс эрс татгалзсаар байсан юм. “Харин шүүхээс аавын хувьд охинтойгоо хамт Зул сарын баярыг тэмдэглэхэд ямар нэгэн аюулгүй” гэж үзсэн учир шийдвэрийг, зөвшөөрүүлсэн байна. Өнөөдөр Техас мужид байрлах Холмсын гэрээс Сүри охин хувцас, хэрэглэлээ авч аавынхаа гэр лүү явсан хэмээн “Hollywood.com” мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ