
Филиппинд амьдардаг Солонгосчууд насанд хүрээгүй охидыг садар самуунд татаж байгаа талаар мэдээлэл газар авсаар байгаа аж. Тухайлбал Солонгос эрчүүд зөвхөн секс аялал хийх зорилгоор Филиппин дэхь Себү хэмээх Солонгосчууд хамгийн ихээрээ амьдардаг арал дээр очдог бөгөөд байгалийн үзэсгэлэнт далайн эрэг дээрх тайван амьдралтай тус бяцхан арлыг шөнийн цэнгээний газар болгон хувиргажээ.
Себу арлын сонин хэвлэлүүдэд , тус аралд бизнес эрхэлдэг нэгэн Солонгос эрэгтэй 17, 21 настай эгч дүүс Филиппин охидуудыг уруу татан aрхи уулган наргиж хамт байсан бусад Солонгосчууддаа худалдан биеийг нь үнэлж , тэдэнд ажлын хөлс хэмээн 50 мянга орчим вон өгсөн хэргээр шалгагдсан тухай мэдээлжээ.Эдгээр охид өмнө нь мөн л түүний зуучлалаар насанд хүрээгүй бусад охидууд Солонгосчуудад биеэ үнэлсэн тухай мэдэгдсэн байна.
Mglradio.com
СЭТГЭГДЭЛ БИЧИХ