SportBOX суваг төлбөрт сувгийн системд шилжинэ

img

Спортын төрөлжсөн суваг болох SportBOX нь 2011 оноос хойш одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж, өөрийн гэсэн тогтсон үзэгчидтэй болоод байна.

Бид 2011 онд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар Монголд анх удаа NBA-ийн тоглолтуудыг өдөр бүр дамжуулж эхэлсэн юм.

2012 оноос Италийн хөлбөмбөгийн тэргүүн лиг болох Сери А-г албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулж эхэлсэн нь мөн Монголдоо анхны тохиолдол нь болсон.

Энэ хугацаанд зөвхөн дээрх хоёр тэмцээнээр зогсохгүй тив дэлхийн чанартай томоохон тэмцэн уралдаанууд болох ДАШТ, Олимпийн наадмыг шууд нэвтрүүлсэн.

Мөн бид Монголоос анх удаагаа жүдо бөхийн "Чингис Хаан Улаанбаатар 2013 Гранпри" тэмцээнийг дэлхийн 160 гаруй оронд шууд дамжуулсан нь энэ онд бидний хийсэн хамгийн том ажил байлаа. Цаашид ч үйл ажиллагаагаа улам илүү өргөжүүлж ажиллахаар зэхээд байна. 2013 оны 12 сараас эхлэн бид дуу дүрсний өндөр нягтралтай HD форматлуу шилжиж эфирээ HD-ээр цацаж 2014 оны долдугаар сарын 1-ээс Монгол орон тоон системлүү шилжих хөтөлбөрт бэлэн болоод байна.

Монголын анхны 24 цагийн албан ёсны эрхтэй спортын суваг болох SportBOX нь тун удахгүй төлбөрт сувгийн системд шилжих гэж байна. Энэ нь хэрэв та SportBOX сувгийг үзэхийг хүсч байгаа бол өөрийн кабелийн хураамж дээр тодорхой хэмжээний нэмэлт хурааж төлөх ёстой гэсэн үг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nbaa:
zvgeeer * yum aaaa
2014-12-01
anguuch:
болиход яанаа юм болгоноо төлбөртэй болгоол байхийн эргүү юмнууд зүгээр
2014-03-13
zochin:
boliochdee ta nar hogjiltei hol zeregtsuulj bj iim aharhan bodoltoi bh gj heleh ch ug oldohgui bn ter mongoo awaad tsadana gj bodoj bga bh uguishd
2014-02-15
zochin:
acgl-tai sanal negtei bna oligtoi newtruuleg garchihaad tegeech ta nar uzeh ym gants nba shv de
2014-01-09
bobo:
ийм суваг байдаг юм уу,хэхэхэ.лаг том суваг шиг бичсэн бна шдээ
2013-12-11
ха ха ха :
энэ тэнэг сувгийг нь хэн үздэг юм бол доо, ашгүй нэг тэнэг суваг хасагдаж харин ч сайн юм болох нь.
2013-12-11
zochin:
davartcan sportbox - g hench bitgii uzeesei. medeeleliin erin zuund ene muusaichuudaar dutaad yum uzej chadhgui bolno gej yu baihavdee arai l bogino setgej baina daa.
2013-12-11
nba2:
esergyytsej bna
2013-12-11
acgl:
oligtoi newtrvvleg garagdag bishdee gants vzeh ym nba bna uur yuch bhgvi ter italiin liigig hench tooj vzehgvi bas arai tegej bolohgvi
2013-12-11
зохиогчийн эрх:
ядаж 5 жил болоод ийм юм хиймээр юм.төлбөр аваад эхлэнгүүт нь олон улсын телевизийн оюуны өмчийн байгууллагад мэдэгдэхээс .гаргаж байгаа нэвтрүүлгийн 95% нь зөвшөөрөлгүйгээр шууд гаргаж байгаа биш юм уу......................залуучууд аймааааааар глобалчлагдаж байгаа шүү дээ.ккк ккк ккк болгоомжлооройдоо.
2013-12-11