Ким, Кейни хоёр харшаа бариулж байна
Ким Кардашиан, Кейни Уэст нар хуримынхаа дараа амьдрах харшаа бариулж эхэлжээ. Тэд Нью-Йорк хотын баруун хэсэгт амьдрахаар шийдсэн бөгөөд дуучин Селена Гомез, загвар өмсөгч Тиара Банкс нартай хөршлөх юм байна.
Энэхүү байшин нь 17 унтлагын өрөө, найман угаалгын өрөө, хоёр гал тогооны өрөө, хүүхдийн гурван өрөөтэй байхаар зураг төслийг нь гаргажээ. Энэ харш нь нийтдээ 11 сая ам.долларын өртгөөр босч байна.
Гурван хүүхдийн унтлагын өрөөтэй байхаар төлөвлөсөн нь Кимийг хуримаасаа өмнө дахин хүүхэд төрүүлэх магадлалтай гэсэн таамгийг ойрын эх сурвалжууд нь ярьж байгаа аж. Эдүгээ Ким, Кейни нар нэг охинтой юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ