Иран Хятадад банк нээнэ
“Бид Хятадад банк нээх боломж эрэлхийлж байна. Бид энэ улсад хөрөнгө оруулна” гэж Ираны Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Асадолла Асгаролади мэдэгджээ. Түүний хэлж байгаагаар энэ оны гуравдугаар сараас 12 дугаар сар хүртэл Хятадад экспортолсон нефтийн гүйлгээний дүн 4,5 сая ам.доллар хүрчээ.
Хятадын компаниуд Иранд нефть, хий олборлох, боловсруулах, хөлөг онгоц барих, цементийн үйлдвэр зэрэг салбарт ажилладаг. Жилийн өмнөөс Иран Хятадын үндэсний валютаар нефтиэ нийлүүлж эхэлсэн юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ