“General Motors”-ын захирал эмэгтэй хүн болно

img

 

Дэлхийн  хамгийн хүчирхэг компанийн нэг “General Motors”-ыг  анх удаа эмэгтэй хүн тэргүүлэхээр болжээ. Өдгөө 51 настай Мэри Барра тус компанид 30 гаруй жил ажилласан аж.

Компаниас гаргасан хэвлэлийн мэдээлэлд Захирлуудын зөвлөлийн дарга, “General Motors”-ыг н гүйцэтгэх захирал 65 настай Дэниэл Акерсон ирэх оны нэгдүгээр сард ажлаа хүлээлгэн өгнө. Акерсон гурван жил гаруй дээрх албан тушаалыг хашсан бөгөөд эхнэр нь хавдрын сүүлийн шатанд орсон тул ийм шийдвэр гаргасан байна.

Мэри Барра одоогоор худалдан авалт, хүргэлт хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Мөн сүүлийн үед машины чанарын асуудлыг хариуцаж байгаа аж.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ