С.Бямбацогт: МАН-ын 2016 оны сонгуулийн ялалт бүлэгтэй холбоотой

img

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг сонгосон талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл МАН-ын бүлэг хуралдаж дуусаад сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Мэдээллийг МАН-ын дарга М.Энхболд хийлээ.

fad

М.Энхболд энэ үеэр “УИХ дахь МАН-ын бүлэг 26 гишүүнтэй. Өнөөдрийн хуралдаанд 25 гишүүн хүрэлцэн ирсэн. Бүлгийн даргад С.Бямбацогт болон Ж.Энхбаяр гишүүн нар дэвшиж, 16 гишүүний саналаар С.Бямбацогт  сонгогдлоо. Харин бүлгийн дэд даргын асуудлыг дараа нь шийдэхээр боллоо. Бүлгийн дарга байсан Н.Энхболд гишүүний хувьд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн учир ямар нэгэн тайлбар байхгүй. Түүнчлэн энэ удаагийн хурлаар МАН-ын их хурлаас гарсан шийдвэрийн хүрээнд бүлгийн гишүүд орон нутгаар ажилласан тухай ярилцлаа" гэв.

da

Энэ үеэр МАН-ын бүлгийн шинэ дарга С.Бямбацогттой цөөн хором ярилцлаа.

d

-МАН-ын бүлгийн шинэ даргаар сонгогдлоо. Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-Сөрөг хүчний буюу цөөнхийн бүлгийн дарга хийнэ гэдэг бол амар ажил биш. хариуцлагатай, санаачлагатай, идэвх чармайлт гаргаж ажиллах ёстой. Дарга гэхээс илүүтэйгээр зохицуулагч менежер гэж ойлгож байгаа. МАН-ын XXVII Их хурлаас хойш МАН-ын бүлгийн гишүүд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ажилласан. Энэ үеэр бүлгийн гишүүдийг илүү санаачлагатай ажилла гэсэн хүсэлтийг манай намын гишүүд дэмжигчид тавьж байсан. Тийм болохоор бидний өмнө хийх олон ажил байна. Цөөнхийн буюу сөрдөг бүлэг гэхээс илүүтэйгээр бүтээлч бүлэг байлгахын тулд өөрөөс хамаарах бүгдийг хийнэ гэж бодож байна.

D

-Бүлгийн гишүүдийн зүгээс юу захиж байна?

-Өнөөдөр цөөнхийн бүлэг, бүлэг дээр тулгуурлаж улс төр явагддаг. Тийм учраас МАН-ын 2016 оны сонгуулийн ялалт бүлгийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой 26 гишүүнээ манлайлж ажиллах ёстой гэж үзэж байна.

бйы

-Үндэсний зөвшилцлийг гаргасан. тэр асуудалд хэр анхаарал хандуулж ажиллах вэ?

Өнөөдөр Монголын төр бодлогогүй байна. Бодлогогүйн харгайгаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал хүндэрсэн. Бодлоготой байж харилцан ойлголцож бодлогоо тогтвортой байлгахгүй, олонх хүч түрсэн байдалтай, цөөнхийн бодлогыг өөрчилсөн байдалтай сүүлийн 20 гаруй жил явж ирсэн. Үүнийг өөрчлөхгүй бол Монгол төр тогтвортой болж, улс орон хөгжихгүй нь гэж үзэн Үндэсний зөвшилцөл гэдэг асуудлыг ярьж байгаа.

б

-Хууль тогтоох ажиллагаатай холбоотойгоор цаашид нийгэм эдийн засгийн хүрээнд УИХ-ын түвшинд, бодлогын түвшинд Бүлгийн зүгээс ямар тодорхой алхам хийхээр зорьж байна?

-Яг өнөөдрийн түвшинд Засгийн газар, сайд нар сайн ажиллаж чадахгүй байна гэдэг асуудлыг ярьж байна. Тийм учраас цааш цаашдаа Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг их ярина. Өргөн барьж байгаа, хэлэлцэх хуулиуд дээр анхаарах зүйл их бий. Өнөөдөр УИХ, байнгын хороод дээр ирц бүрдэхгүй байна. Тийм болохоор олонх маань олонх шиг ажиллаач ээ. Нэгэнт ард түмний итгэлийг авсан юм бол  итгэлийг дааж ажиллаач ээ гэж хэлмээр байна.

й

-Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр лүү гэдэг бодлогыг хэр дэмжиж байгаа вэ?

-Дэмжиж байгаа. Өнөөдөр бодлогогүй Засгийн газар ажиллаж байгаа гэдгийг ерөнхийлөгч хэлж байна. МАН-ын 27 дугаар их хурлаар ч энэ асуудлыг ярьсан. Тийм учраас бид дэмжиж байна. Энэ долоо хоногт Монгол улсын хөгжлийн бодлогын асуудлыг хэлэлцэнэ. Бид уг асуудалд анхаарлаа хандуулж ажиллана.

өйы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
bitgiii muruuuud noirnosooo ser
2013-12-12
монголчууд:
газрын наймаачин, монголчуудын хамгийн их хараал идсэн авилгач, ман-н дарга м.энхболдтой байхад хэзээ ч ялахгүй. бүү мөрөөд...
2013-12-12
zochin:
16 onii sonvuulid uls oron yag ene heveeree baival man 100 huvi yalna. man iin ued buh yum hyamd baisan
2013-12-12
baagii:
huurhii duu ed nariig songoh teneg bh boluu
2013-12-12
sunny:
ed nariin husel zovhon songuulid yalahiin toloo yumuu
2013-12-12
hahahahaa:
ene gar yg l salhin sens l bsan daaa 10 jild bhiin bagshnart doli tsohij dvn goridson .
2013-12-12
hahahahaa:
ene gar yg l salhin sens l bsan daaa 10 jild bhiin bagshnart doli tsohij dvn goridson .
2013-12-12
ажиглагч:
ерөнхийлөгч юу гэж хэлснийг санаж байна уу том төрөөс ухаалаг төрлүү наад засаг бариад байгаа ан -гиихан дампуу байдалд орснийг хэлээд байгаа юм бишүү
2013-12-11
fffff:
бөөх эд чинь сонгуульд ялсан юм шиг бурж бх чинь хэхээ баярлах эрт бнаа комму минь)
2013-12-11
shudraga:
man-d uunees dumug hun alga uu? bolovrolgui zugeerl huvia bodson zalitai ,idevhitei dur esgesen ,shunal ni hetersen huuhed.
2013-12-11
bud :
mundag daichin hvn shv. amjilt hvsii
2013-12-11
ардууд:
ман жинхэнэ утгаараа хадуурлаа
2013-12-11
dglmhoo:
дэндүү муйхар, заримдаа тэнэгтэнэ дээ хүрэлсүх сүхбаатар нарын өрөөсөн дугуй өнхөөөрөөд л байж дээ обьект субьект наад нөхөрийг тань хүлээн авах уу хэцүү хэцүү ее энэ хорвоо
2013-12-11
irgen :
byamba tsogtoo baga morood. namynhaa avligachidtai temts za
2013-12-11
olloo:
man nam odoo icheesei...genet sereed bgaa yum shig...ta nar shudarga tsarai gargah tusam reiting chini ulam unaj baigaagaa oilgoj bn uu?! ta nart eruusuu zohihgui bn!!!
2013-12-11
zochin:
ehleed bolobsrol shig bolobsrol ezemchih.daraa ni dotood,gadaag orchnii tyhai yariltsaasai?.icheechih um .
2013-12-11