Төрийн дээд түвшний авлига нэмэгджээ
“Монгол Улсад үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх” үндэсний хөтөлбөрийн төсөлд санал авах зөвлөлдөх уулзалт боллоо. Уулзалтын үеэр МХЭХ-ны тэргүүн Б.Долгороос үндэсний хөтөлбөрийн талаар тодруулсан юм.
-Авлигтай тэмцэх сэтгэлзүй төрийн албан хаагчдад ч, иргэдийн дунд ч бүрдэж байгаа гэж болно. Гэхдээ төрийн албаны авлига төдийлөн буурахгүй байна. Тэр дундаа төрийн дээд түвшний авлига нэмэгдсэн байна гэсэн судалгааны дүн гарлаа. Иймэрхүү үзэгдлүүд нь ёс суртахуунтай голлон холбогдог. Тийм учраас төрийн дээд түвшний авлигыг бууруулах шаардлагатай. Төрийн шударга ёсны үнэлгээ гэж байдаг. Энэ үнэлгээгээр 2012 онд төрийн алба шударга байдлынхаа түвшингээр 46 хувьтай гарсан. Газрын алба 20, цагдаа 31, шүүх 33, аймаг, нийслэлийн Тамгын газар 46 хувьтай байна гэсэн судалгааны дүн гарсан байна. Төрийн албан хаагчаас шударга ажиллахыг хүсч байна гэж судалгаанд оролцогчдын 60 хувь нь хариулжээ. Төрийн албан хаагчийн ёс зүй, ёс суртахууны асуудал энэ тэргүүнд тавигдаж байгаа учраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөөр шударга ёсны тогтолцоог бүрдүүлэхээр зорьж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар уг үндэсний хөтөлбөрийг боловсруулж УИХ-д өргөн барих юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ