Төрийн соёрхолт Н.Нацагнямд 100 сая төгрөг гардуулна
“Синхрон генераторын NaNyam-AX12 цахим автомат өдөөлтийн систем, түүний виртуаль лаборатори” төхөөрөмж зохион бүтээж Монголын цахилгаан станцуудын реактив чадлын асуудлыг оновчтой шийдвэрлэх, эх орныхоо эрчим хүчний системийн бие даан найдвартай, хэмнэлттэй ажиллах боломжийг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан Н.Нацагнямд энэ сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн соёхрол хүртээсэн билээ.
Тэгвэл өнөөдөр Н.Нацагнямд Засгийн газраас 100 сая төгрөгийн шагнал гардуулахаар болсон байна. Шагнал гардуулах ёслол 14.00 цагаас Төрийн ордны их танхимд болно. Энэ үеэр Төрийн соёрхол хүртсэн эрдэмтэн өөрөө бүтээлээ танилцуулсан лекцийг оюутан залууст унших юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ