Өнөөдөр болох үйл явдлын тойм
Төрийн ордны Төрийн ёслол, хүндэтгэлийн “Баганат” танхимд
12:00 цагт “Монголын нууц товчоо” монгол бичгийн үзэсгэлэн болно.
Чингис зочид буудалд
09:00 цагт Гэр хорооллын хөгжлийн газраас зохион байгуулж буй “Иргэдийн оролцоотой хот төлөвлөлт” гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулах арга зүйн зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга болон бусад албаны хүмүүс, гэр хорооллын бүс дэх хорооны дарга нар оролцоно.
Хангарьд ордонд
14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн тухай хэлэлцэнэ.
Монголын хүүхдийн ордонд
12:30 цагт Нийслэлийн есөн дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд явуулсан “Манай хот- Миний гэр” сэдэвт зохион бичлэгийн уралдааны шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулна.
“UBS” телевизийн байранд
12:00 цагт "Киви" хамтлагийн хос цомгийн хэвлэлийн бага хурал болно.
Монгол-Япон төвд
14:00-17:00 цагт “Эрэн сурвалжлагын цахим сүлжээ” танилцуулах уулзалт-ярилцлага болно.
Багшийн хөгжлийн ордонд
09:00 цагт Нийслэлийн нийт ерөнхий боловсролын сургуулийн "Нийгмийн ажилтан"-г чадавхижуулах сургалт "Эрсдэлтэй бүлгийн хүүхэдтэй ажиллах боломжийг нэмэгдүүлэх" сэдвийн хүрээнд эхэллээ.
Эрүүл мэндийн яаманд
10:00 цагт “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд хэвлэл мэдээллийн ажилчдын оролцоо” сэдэвт уулзалт, сургалтыг зохион байгуулна.
MN мэдээллийн төвд
11.00 цагт Дэлхийн автомашин, мотоциклийн холын зайн бартаат замын дэлхийн хамгийн том тэмцээн болох “Дакар ралли 2014”-д Монголоос гурван тамирчин оролцох тухай мэдээллийг сонирхоорой.
12.00 цагт Оны шилдэг залуучуудыг тодруулах “Алтан сарнай” наадмын талаар “Нийгмийн ардчилал” Монголын залуучуудын холбооноос мэдээлэл хийнэ.
13.00 цагт АТГ, шинжээчдийн багаас төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээний дүнг танилцуулна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ