Украинд дахин мөргөлдөөн гарав
Украины цагдаа нар жагсагчдыг хүчээр тараахыг оролдсоны улмаас нийслэл Киев хотод томооохон хэмжээний мөргөлдөөн болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус мөргөлдөөний улмаас 100 гаруй хүн гэмтсэн хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу цагдаа нар талбайгаас жагсагчдын хуаранг зайлуулах ажиллагааг өчигдрөөс эхлүүлээд байгаа ч эсэргүүцлийн жагсаалд нэгдэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж. Цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглаж байгаа бол жагсагчид даралттай ус цацах, чулуу шидэх зэргээр эсэргүүцэж байгаа гэнэ.
1
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар есөн хүнийг баривчлаад байгаа юм. Украин улсад айлчлал хийж буй Европын холбооны Гадаад бодлого хариуцсан төлөөлөгч Кэтрин Эштон Тусгаар тогтнолын талбайд жагсаал зохион байгуулж буй хүмүүстэй уулзан цагдаа нарыг хүч хэрэглэсэнд харамсч буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мөн Украины эрх баригчдын үйлдлийг буруутгажээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ