Чуулган хаалттай хуралдаж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 42 гишүүн буюу 55,3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 10 асуудал хэлэлцэнэ. Эхний асуудал нь Алтны ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хаалттай хуралдаж, хэлэлцэх юм. Дараагаар нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжин, Алтны ил тод байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ