Капитал банк “Найман шарга” валют арилжааны төвд шинэ нэгжээ нээлээ
2013-12-12

Капитал банк харилцагчдынхаа цаг завыг хэмнэх, банкны үйлчилгээг илүү ойртуулах зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байна.

6

2013 оны 12 дугаар сарын 11-ний билэгт сайн өдөр Чингэлтэй дүүргийн 2-р хороо бидний нэрлэж заншсанаар “Найман шарга” валют арилжааны төвд салбараа нээлээ. Нээлтэнд Чингэлтэй дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, “Мөнгөт шарга” группын ерөнхий захирал Э.Бямбасүрэн, Капитал банкны Санхүүгийн удирдлагын газрын захирал Б.Янжин, Бизнесийн хөгжлийн газрын захирал Т.Ганбаатар, Төв салбарын захирал Б.Мөнхзул нар оролцлоо.

7

Капитал банкны Төв салбарын захирал Б.Мөнхзул нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчиддөө банкны гарын бэлэг гардуулж банкны бүх төрлийн үйлчилгээг хурдан шуурхай авах боломжтойг уламжилсан юм.

Shuud.mn
Сонин хачин