“Тайм” сэтгүүл “Оны хүн”-ээ зарлажээ

img

Америкийн долоо хоног тутмын сэтгүүл “Time” “Оны хүн” номинацийн ялагчаа зарлалаа. Энэ удаа Ромын пап лам Франциск шалгарчээ. Түүнтэй тагнуулч Эдвард Сноуден хүчтэй өрсөлдсөн байна.

.

Тус сэтгүүл твиттер аккуантдаа “Оны хүн”-ээр шалгарсан пап ламыг өнгөрч байгаа жил олон нийтэд нөлөө үзүүлж чадсан гэж үзсэнээ жиргэжээ. Хамба лам, тагнуулчийн дараа ижил хүйстнүүдийн эрхийн төлөө тэмцэгч Эдит Винзор гуравдугаарт орсон байна. Сэтгүүлийн “Оны хүн” номинацид нэр дэвшсэн 42 хүний дунд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Сирийн ерөнхийлөгч Башар Асад, Ираны ерөнхийлөгч Хасан Роухани, дуучин Майли Сайрус нар багтжээ.

.

Аргентины кардинал энэ оны гуравдугаар сарын 13-нд сонгогдсон. Хорхе Марио Бергольо тансаг хэрэглээнээс татгалздаг даруухнаараа алдартай байв. Тэрбээр өөрөө хоолоо хийж иддэг. Олон нийтийн тээврийн хэрэгслээр явдаг байжээ. Хамба лам 1936 оны 12 дугаар сарын 17-нд Буэнос-Айрест төрсөн. Испаниас гадна итали, герман хэлийг эзэмшсэн.

.

Өнгөрсөн жил сэтгүүлийн энэхүү номинацийн эзнээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама шалгарч байв. Сэтгүүл “Оны хүн”-ийг 1927 оноос эхлэн нэрлэж байгаа юм. Ямар шалгуураар ялагчийг тодруулдгаа  “Тайм”-ыг анхлан эрхлэн гаргасан  Хенри Люс өнгөрсөн жилийн нийгэм, улс төрийн амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн нэгэн байх ёстой гэж маш энгийн томъёолж байв. Албан ёсны тодорхойлолт нь “Хэн нэгэн эсвэл бүлэг хүмүүс бидний амьдралд сайн эсвэл муугаар хамгийн их мэдээ “үйлдвэрлэсэн” байх ёстой".

_

Сэтгүүлийн нүүрэнд Франклин Рузвельт, Махатма Ганди, Мартин Лютер Кинг, Адольф Гитлер нар гарч байсан бол 2001 онд “Аль-Каида” бүлгийн тэргүүн Усама бин Ладен, 1939 онд Иосиф Сталин, 2007 онд Владимир Путин, мөн Иракт цэргийн албан хаасан Америкийн цэргүүд, мөн интернэт хэрэглэгч бүх хүнийг “Оны хүн”-ээр нэрлэж байв. “Оны хүн”-ийг тодруулахад сайтын уншигчдын саналыг харгалзан үздэг ч сэтгүүлийн ерөнхий редактор эцсийн үгийг хэлдэг уламжлалтай.

_

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ