Р.Амаржаргал: Ямар ч хамаагүй аргаар хүч түрэн шийдэж ардчиллыг сүйрүүлж байна

img

УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх тухай Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал дөрвөн үндэслэлээр чөлөөлөгдөх хүсэлтээ тайлбарлаж байсан. Түүний гишүүнээсээ чөлөөлөгдөх үндэслэлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

8

6

7

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-Та дөрвөн бүлгээр УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ тавьж, хоёр бүлгээр тайлбарлажээ.  Өнөөдөр Монголын нийгэм асуудалтай байгаа нь үнэн. Таны бичсэн бүх зүйлтэй санал нийлж байна. Танд объектив, субъектив шалтгааны аль нь давамгайлж энэ шийдвэрийг гаргахад хүргэв. Бид ардчиллын төлөө олон жил зүтгэсэн ажлынхаа салаа зам дээр ирээд байна. Та энэ асуудлаас зугтаж шийдэх гэж байна уу, зугтааж шийдэх гэж байна уу?

-Аль аль нь нөлөөлсөн. Объектив нь хүссэн хүсээгүй байж байгаа. Би эхлээд  санаанд орсон зүйлээ бичсэн. Түүнээс их ч зүйл байна. УИХ-д хариуцлага хүлээх ёстой зүйл байгаа. Нэг сая, 1,5 сая төгрөгийн асуудал байх. Үүнийг УИХ албажуулсан. Гэтэл өнөөдөр Тавантолгой ашиггүй ажиллаад байгаа нь үйл ажиллагааг явуулаагүй байхад дампууруулчихсан шүү дээ. Би өөрийн тэмцлийн арга хэлбэртэй хүн. Энэ маягаараа явж байгаа. Хэн нэг хүнд миний тэмцлийн асуудал таалагдаагүй бол тэр хүний л үзэл байх.

8

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Монгол Улсын өнөөгийн байдал болохгүй байгаа талаар гаргасан таны дүгнэлттэй би санал нэгдэж байна. Ардчиллын гол түүчээ болсон АН гарч ирээд ардчиллын тоосгыг сугалж эхэлсэн. Эдийн засагт төрийн оролцоог нэмэгдүүлэх гэж оролдож байна. Улс төрд соёл, зарчим дутагдаж байна. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэхгүй яагаад сунжраасан бэ? УИХ-ын гишүүдийн  санаачлан өргөн барьсан хуульд ялгавартай ханддаг, сунжруулдаг үзэгдэл УИХ-д байна. Р.Амаржаргал гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг дахин чуулганы хуралдаанд хэлүүлмээр байна.

8

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей:

-УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт өгсний дараа  тодорхой хугацааны дотор хэлэлцэнэ гэсэн зохицуулалт байхгүй. Тиймээс бид сарын  хугацаанд багтаан хэлэлцсэн. УИХ-ын даргын зөвлөлөөр долоо хоног бүрт хэлэлцэх асуудлын төлөвлөгөө хэлэлцдэг.

8

6

667

6

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал:

-Би энэ цаг мөчид дээрх дөрвөн асуудлыг онцолвол хэрэгтэй гэж бодсон. Түүнээс цааш их зүйл байгаа. Хариуцлагын тогтолцоог байх ёстой, хэрэгжүүлдэг байх ёстой гэж үздэг. Өнөөдөр Засгийн газрын хариуцлага алдсан сайдыг оруулж ирээд хэлэлцүүлэх бололцоотой юм. Нэг сайд нь ардаа арван УИХ-ын гишүүнээр хамгаалуулчихсан, лобби, фракцид хуваагдчихсан байна. Юм л бол эрх ашиг, мөнгө гэдэг асуудлаар хандаад байна. Монголын ардчиллын амин сүнс нь зөвшилцөл шүү. Ямар ч хамаагүй аргаар хүч түрдэг  асуудал ардчиллыг сүйрүүлж байна. 24 жил ярилаа, урагшилж байгаа зүйл алга. Дөлөөд зугтаад байна. Өнөөдөр үүсээд байгаа эдийн засгийн асуудлыг шийдэхийн тулд дахиад яам, агентлаг байгуулна гээд төрийг нэмэгдүүлж, хувийн сектороо шахаад байна.  Боловсон хүчний чанар чансаа болохгүй байгаа. Төрийн боловсон хүчний бодлого үгүйлэгдэж байна. Ийм дөрвөн асуудлыг гаргаж тавьсан.

8

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Та гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтдээ дөрвөн үндэслэл гаргажээ.  Та улс төрийн нам байгуулах уу. Банк, санхүү дампуурч байна гэдгийг хэрхэн тайлбарлах вэ? Авлигатай тэмцэхэд юунаас эхлэх вэ?

-Улс төрийн нам байгуулах нь юу л бол доо. Би нэг хүний хувьд хангалттай олон нам  байгуулсан. ҮДН, АН гээд олон нам байгуулахад гар бие оролцсон.  Авлигатай тэмцэхийн тулд төр засгаас эхлэх ёстой. Ерөнхийлөгчөөс багийн дарга хүртэл өөртөө хариуцлагатай байх ёстой юм. Банктай холбоотойгоор арилжааны банкнуудын тайлан балансыг харахад нь тодорхой.

8

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

-Зөвшилцөл ус агаар шиг хэрэгтэй байна гэж байгаатай санал нийлж байна. Та нам дотроо зөвшилцөж чадахгүй байгаа юм чинь намууд зөвшилцөж чадах уу?

-Зөвшилцөж чадах ёстой, үүрэгтэй гэж хариулмаар байна. Хариуцлагын хувьд улс төрийн хариуцлагыг ярьсан юм.

Ийнхүү гишүүд асуултаа тавьж дууслаа. Одоо УИХ-ын гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлж байна.

9

7

Н.Энхлэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yran:
ardchlal gej uuniiig heldeggui yum irgen guai
2013-12-12
баяр:
өнөөдөр зөвхөн уб-ын автозамд хийсэн хөрөнгө оруулалтаар 320000 автомашин эзэмшигчдэд шууд туссан хөрөнгө оруулалт болсон...нэг машин өдөрт нэг литр бензин хэмнэж эхэлсэн гэж үзвэл 320 тонн шатахуун өдөрт хэмнэж байна. дээр нь алтан цаг хугацаа,сэлбэг,хүний амь...та үүнийг үгүйгэж байгаа бол замын дундаас зугатаасан анхны ерөнхий сайд асан боллоо.та нефть боловсруулах үйлдвэрээ барихгүй бол би огцорлоо гэсэн бол хүн ойлгоно... хулчгар гэж л хэлнэ...
2013-12-12
ipgen:
an oopoo yxpaagvi xapin ch zob shiidel xelj bna bolxoo baigaad odool canal bodloo il gapgaj bna daa olon xvn ylc topooc gapax xepegtei vvnd byapstogt bypmaa epdenechimeg gonchigdopj epdenee oop olon xvn bna daa
2013-12-12
irgen:
amar jargal ooroo ardchillaasaa uharch bauigaa yom bish uu?
2013-12-12