Сүлд модны гэрэл асаах ёслол ням гаригт болно

img

 

Нийслэлийн иргэдэд зориулсан шинэ жилийн үйл ажиллагааг Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг бэлтгэл ажлаа хангаж байна. Тус ажлын хүрээнд энэ сарын 15-наас 31-ийг дуустал төв талбайд баярын цогц арга хэмжээ буюу урлаг соёлын тоглолт зохион байгуулж, худалдаа үйлчилгээ эрхлэх зэрэг нийгмийн олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн хувьд шинэ жилийн баярын сүлд модны гэрэл асаах ёслол 12 сарын 15-ны өдөр буюу ням гаригт  Чингис хааны талбайд 17:00 цагт болно.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ