Р.Амаржаргалын хөндсөн асуудлыг зөвшөөрсөн ч, хүсэлтийг нь биелүүлсэнгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын хүсэлтийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
7
Улстөрч хүн өөрийн чадлаар гардаггүй юм шүү, Амаржаргал аа
6
-Р.Амаржаргал гишүүн өөртөө хадгалагдах эрхийнхээ үүднээс энэ үндэслэлийг тавьжээ. Тийм учраас өөрийн хүсэлтээ тавиад, тодорхой хэсэг нь ухаалаг асуудлыг шүүмжилж. Миний өмнөөс хариуцлага хүлээх хэрэггүй. Би өөрөө хариуцлагаа хүлээнэ. АН-ын өмнөөс хариуцлага хүлээх, АН-ын Засгийн газрын өмнөөс хариуцлага хүлээх хэрэггүй. Бид өөрсдөө хариуцлага хүлээнэ. Улс төрийн нам болж гарч ирээд 24 жил болж байна. Олон жил хамт явсан хүний хувьд хатуухан хэлчихье. Зугтааж хариуцлага хүлээж болохгүй. Шударга байна гэдэг юм бүтээхийн төлөө байдаг юм. Алдаа гаргаж байсных нь төлөө хатуу үг хэлье. Ерөнхий сайд болгох гээд санал хураалт явуулахад өөрийнхөө төлөө саналаа өгөхгүй гэж шударга царайлаад алдаа гаргаж, АН-ын Засгийн газар олон удаа унаж байлаа тэр үед. Өөрийнхөө төлөө саналаа өгөөгүйгээс болж АН 2000 онд сонгуульд ялагдаж байлаа. Шударга байна гэдэг зугтаахыг хэлдэггүй юм. Зугатаж биш зулгааж, тоосонд нь гөвүүлж байж, хэрэгтэй газар нь хэрэгтэй үед байхыг хэлдэг. АН нэг суудал авахын тулд өөрийг чинь нэр дэвшүүлсэн. Улстөрч хүн өөрийн чадлаар гардаггүй юм. Олон түмний хүсэл, эрмэлзэл болж гардаг.
7
Р.Гончигдоржийн “шордлогоор” явахад та нар бурууддаг шүү
8
Монголын ард түмний итгэлийг худалдаж идсэн этгээдүүдтэй хамтарч Засаг байгуулчихаад Р.Амаржаргалыг баалж байгаа нь үнэхээр таалагдахгүй байна. Батзандан, Ганбат, Амаржаргал нар Засгийн газар болохгүй байна гэхээр сонин дээр захиалгат нийтлэл бичүүлж байна. Энэ сэдвээр Р.Амаржаргал ярьж байгаа нь буруу юу. Р.Амаржаргал том асуудал хөндөж тавьсан. Монголын төрд хариуцлага байх уу, үгүй юу гэдэгтэй энэ хүн тэмцэж байна. Та нар энэ хүнийг авч үлдчихээд яаж хамтарч ажиллах гээд байгаа юм бэ. Би нэг үнэн үг хэлье. Энэ Р.Гончигдоржийн шордож байгаа үгээр явахаар та нар бурууддаг шүү. Ардчилал АН-ын өмч гээд байх юм. Гэтэл та нар 2004 онд Р.Амаржаргалыг гадуурхаад байхаар бие дааж нэр дэвшээд аварч байсан юм шүү. Р.Амаржаргалд үнэн үг хэлснийх нь төлөө талархъя.
6
Хэлж байгаа нь зөв ч хийж байгаа үйлдэл нь зөв үү
7
-Аливаа шинэчлэлд хүн байнга дутдаг. Ард түмний дэмжлэг багаддаггүй. Харин хийж хэрэгжүүлэх хүнд ямагт хүн дутдаг. Өнөөдөр Р.Амаржаргал гишүүний хийж байгаа үйлдэл ч бас нэг популизм юм. Улс төрийн соёлыг гардан хийх ёстой хүн нь энэ танхимыг орхин явах гэж байгаад харамсалтай байна. Хэлж байгаа юм бүхэн нь зөв боловч гаргаж байгаа үйлдэл нь хэр зөв бол доо. Ямагт цөөнхийн цөөнх байдаг үнэнч шударга хүмүүсээс нэг хүн хоргодох гэж байгаад харамсч байна.
7
Өөрөөрөө золиос хийж байна
7
-Р.Амаржаргал гишүүний тавьж байгаа асуудал бол хувь хүнийх биш. Энэ хүн өөрөө асар их эр зориг гаргаж, өөрөөрөө золиос хийж байна. Өнөөдөр яагаад Монгол Улсын эдийн засаг унаад, зээлжих зэрэглэл буураад, хөрөнгө оруулалт зугтаад байна. Бид ард түмнээ дунд зэрэг, ядуу, үгээгүй ядуу гэж хуваадаг боллоо. Энэ бол төр засгийн буруу. Дэлхийн хурдан хөгжих гурван орны нэгээр зарлагдаж байсан Монгол өнөөдөр яагаад эдийн засгаа доройтуулаад, хөрөнгө оруулагчдаа алдчихсан бэ. Энэ бол ардчилал гэсэн нэр барьсан хийрхсэн улстөрчид төрийн албыг барих гээд сүйрүүлж байна. Хоёр их гүрний дунд оршиж байгаа Монгол Улсад улс төрийн соёл байхгүй болж, асуудлыг хүч түрэн шийдэж, төрийг сүйрүүлж байна гэж Р.Амаржаргал гишүүний хэлсэнтэй санал нэгдэж байгаа. Ерөнхийлөгч "том төрөөс ухаантай болъё" гэж хэлж байна. Өнгөрсөн 20 жил Монгол Улс нийгэм, эдийн засгийн бүх салбарт дүгнэлт хийх хэрэгтэй.
6
Амлалтаасаа буцах эрх байхгүй
7
-Энэ хүн Монголын төрд байх ёстой гэж боддог. Оруулж ирж байгаа үндэслэлд буруу зүйл байхгүй. Эдийн засаг хүндрэлтэй, авлига буурахгүй байгаа. Хариуцлагыг ярих нэг өөр, хариуцлага хүлээх асуудалд өөрөө хариуцлагатай оролцох ёстой. Шинэчлэлийн Засгийн газрын хийж байгаа ажилд дэм болоод явах ёстой. Таны оруулж ирж байгаа зүйл хариуцлагагүй. Та амлалтаасаа буцах эрх байхгүй.
6
Засахын төлөө ажиллаад үзье
6
-Р.Амаржаргал гишүүний үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хүн шиг туршлагатай улстөрч бусдадаа үлгэр дуурайл болж, манлайлаад ажиллах хэрэгтэй. Үүний цаана сонгогчдын итгэл, сэтгэл бий. Бүгдээрээ засахын төлөө ажиллаад үзье, болохгүй бол тарцгаая.
6
6
АН авлигыг цэцэглүүлж байна
6
-Муу улстөрч өөртөө таалагдсан улс төр хийдэг. Сайн улстөрч ард түмэнд улс төр хийдэг. Би Р.Амаржаргал гишүүнийг ард түмэнд таалагдсан шийдвэр гаргасан гэж бодож байна. Би Сүхбаатар дүүргийн иргэн. Тиймээс энэ шийдвэрийг дэмжиж байна. Өнөөдөр авлига газар авч байна. Хуульзүйн сайд нь авлигыг ямар их цэцэглүүлж байна. Авлигажсан нийгэм бугшиж байна. Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хүндэтгэж байгаа ч бид авлигачидтай тэмцэхэд цөөдөх гээд байна. Өөрийн саналаасаа татгалзаач ээ гэж хүсч байна. МАН-ыг авлигыг цэцэглүүллээ гэдэг. Тэгвэл АН ч өнөөдөр авлигыг бүр илүү цэцэглүүлж байна.
7
Зөвшилцөнө гээд хуйвалдаад байдаг шүү
6
Би улс төрийн системийн талаар ном хийж байгаа юм. Парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу. Парламент нь Ерөнхий сайдаа томилдог байх уу гээд. Тиймээс Р.Амаржаргалын энэ үйлдлийг номондоо оруулна. Ерөнхийлөгчөөс багийн дарга хүртэл сая шахам эрх мэдэл байна. Монголд ардчиллын ямар загвар хэрэгтэй вэ. Олон улс зөвшилцлийн загвар руу явж байна. Манайхан зөвшилцөж байна гээд хуйвалдчихдаг талтай шүү. Р.Амаржаргал энэ асуудлыг гаргаж тавьсан нь овоо байсан байна. Парламентад эрх мэдлийн тэгш хуваарилалтаас эхлээд олон асуудал байгааг олонхи гаргаж тавьмаар байна.
Ийнхүү гишүүд саналаа хэлж дууслаа. Ингээд байнгын хороо “Р.Амаржаргалын УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжихгүй” гэсэн дүгнэлтээр санал хураалт явуулав. Санал хураалтаа нууцаар явуулсан юм. Ингээд нууц санал хураалтаар хуралдаанд оролцсон 65 гишүүний 34 нь байнгын хорооны дүгнэлтийг зөвшөөрлөө. Өөрөөр хэлбэл, Р.Амаржаргалын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг ангийн нөхөд нь хүлээж авсангүй.
6
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ