"Жагсаалтын ард нуугдаж орж ирсэн хүн ойлгохгүй"
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Р.Амаржаргал гишүүнийг бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт тавьсанд ихэд бухимдан "Улстөрч хүн өөрөөрөө гардаггүй юм. Чиний ард АН-ынхан хичнээн их хүч, хөдөлмөр зарцуулж байж УИХ-д суудал авсан. Үүнийг санах хэрэгтэй. Би ойлгохгүй байна. Хариуцлагаас зугтааж болохгүй" хэмээн шүүмжилсэн юм. Харин Р.Амаржаргал гишүүн түүний шүүүмжлэлд "Р.Гончигдорж гишүүний хэлсэн үгтэй санал нэг байна. Хэрвээ намайг хэрхэн сонгогдсоныг харахыг хүсвэл сонгогчдоос очоод асуу. Саналын хуудсыг хар. Жагсаалтны ард нуугдаж орж ирсэн хүн үүнийг ойлгохгүй. Сонгогчид “эрх ашгийнхаа эрэмбийг зөв харна шүү нөхөр минь. Дарга нарыг аялдан дагаад гүйгээд байхгүй шүү. Эхлээд улс орныхоо төлөө бай” гэдэг юм. Одоо зөв явахгүй бол, зөв шийдвэр гаргахгүй бол, засах зүйлээ засч авахгүй бол асуудал даамжирна. Р.Гончигдорж дарга намайг ойлгохгүй байгааг би ойлгож байна. МАХН-ын бүлгийн орлогч дарга байсан хүнтэй би яаж санал нийлэх вэ. Үүнийг хариуцлагатай хэлье" хэмээн хариу барилаа.
1
УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын хүсэлтийг чуулганы хуралдаанаар хэлэлцээд, нууц санал хураалт явуулахад олонх нь гишүүнээсээ чөлөөлөгдөхийг дэмжээгүй юм. Тиймээс Р.Амаржаргал гишүүний дараагийн тэмцэл юу байх бол. Басхүү ийн мэтгэлцсэн гишүүд ирэх жилүүдэд хэр гар нийлж, хамтарч ажиллах бол доо.
1
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ