Польшийн эрдэмтэнд “Алтан гадас" одон гардуулжээ
Бүгд Найрамдах Польш Улсын нэрт эрдэмтэн, угсаатны зүйч, профессор доктор Славой Шынкевичид “Алтан гадас” одон гардуулах ёслол Варшав дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд энэ сарын 9-ний өдөр болжээ.Ёслолын арга хэмжээнд БНПУ-ын ГХЯ-ны Ази, Номхон далайн газар, Польшийн ШУА-ны Археологи, угсаатны зүй судлалын хүрээлэн, Варшавын их сургуулийн Төв Ази судлалын тэнхимийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс уригдан оролцсон байна.
Уг арга хэмжээний үеэр Элчин сайд А.Ганбаатар профессор Славой Шынкевичийн монгол судлалд оруулсан хувь нэмэр, ялангуяа угсаатны зүйн чиглэлээр хийсэн олон тооны бүтээл туурвилыг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг танилцуулаад, одонг гардуулжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ