Ч.Номингийн хариу үйлдэл
Өнгөрсөн сарын эхээр манайдаа л тансаг зэрэглэлийн, таван одтой Тэрэлж зочид буудлын бассейнд бага насны хүүхэд унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. “Гацуурт”-ын Л.Чинбатын охин Монгол HD телевизийн захирал Ч.Номингийн “Тэрэлж сүйх” компанийн нэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг уг буудалд наад захын аврах хантааз байгаагүйгээс бяцхан хүүхэд амиа алдсан. Энэ үйл явдал халуун дээрээ байх үед Монгол HD телевизийн захирал Ч.Номин нуун далдлах гэж чамгүй хүчин чармайлт гаргасан сураг байсан. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс уг мэдээллийг гаргахгүй байхыг хүсээд зогсохгүй дам хүнээр гуйлгаж ч үзсэн гэнэ лээ. Харин хэвлэлийнхэн энэ хэргийн талаар нэгэн дуугаар мэдээлснийхээ хариуг өчигдөр авах шиг боллоо.
6
Тухайн үед таван одтой буудалд хүүхэд амиа алдсан мэдээг www.news.mn, www.olloo.mn, Өдрийн сонин, Ийгл гэх мэт мэдээллийн хэрэгсэл цацсан. Гэтэл Монгол HD телевизийн нэвтрүүлэг болгон харагдуулах гэсэн жүжгийн гол бай нь дээрх мэдээллийн хэрэгслүүд байгаа нь Ч.Номингийн гуйлт, хүсэлтийг харгалзан үзээгүйн хариуг барьсан хэрэг хэмээн хардахад хүргэв. Ингэхдээ Монголын сэтгүүлзүйн томоохон төлөөлөл хэмээн өнгөлөн далдалж, тэднийг авлигад автсан, мэргэжлийн бус, бохир сэтгүүлзүй тогтсон хэмээн цоллов. Монгол HD телевизийн зорилго хэвлэл мэдээллийн салбарын үнэн төрхийг харуулах биш захирлынхаа хувийн амбиц, туйлшралын хэрэгсэл болж нэр хүндээ ч, нийгмийг ч доош нь хийв. Өөрсдийнх нь хэлснээр Монголын сэтгүүлзүйн үнэн төрхийг гаргахыг хүссэн бол илүү но-той, ноцтой асуудлыг хөндөх ёстой байсан. Эргээд Монгол HD телевизэд асуудал дагуулахгүй, хэнд ч хал балгүй хоолны газар сонгосон ч үүний баталгаа гэлтэй.
7
Хэрвээ Монгол HD телевизийн эфирээр цацсан бүхэн Монголын сэтгүүлзүйн үнэн төрх бол энэ өөрсдөд нь ч хамаатай гэдгийг мэдэж байгаа байх. Бид нэг л тогооноос хоол идэж байгаа. Тэд ч мөн авлигад идэгдсэн, бохир сэтгүүлзүй ноёрхсон. Дээр нь амиа хичээсэн.
7
Ийнхүү Ч.Номин өөрийнх нь хүслээр ам нь үдэгдээгүй хэвлэлийнхэнд хариуг барилаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хэтэрхий хувийн амбиц, агсамнал болоод ирэхээр жинхэнэ утгаараа салбарын бохирдол биш гэж үү.
7
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ