YouTube улиран одож буй жилээ дүгнэлээ
Хамгийн эрэлттэй, алдартай сайт өнгөрч буй шинэ жилийн видеобичлэгийг дүгнэн цэгнэж өөрсдийн видео гаргаснаа тавьжээ.
Энэ жилийн лидер клипээр Норвегийн “Ylvis” хамтлагийн The Fox клип тэргүүлжээ. Энэхүү клипийг 275 сая удаа үзсэн байна. Хэллоуны баяраар хамгийн эрэлттэй хувцсаар үнэгнийх шалгарсныг Google Shopping-ийн хандалтаар гаргажээ.
Видеоклипийн хоёрдугаарт “Harlem Shake” 95 сая хандалтаар, гуравдугаар байрт хошин ролик How Animals Eat Their Food 89 сая хандалтаар оржээ.
YouTube-ийн хөгжмийн шилдгээр өнгөрсөн жилийн тэргүүн байрыг эзэлсэн Psy-ийн Gentlemen M/V (598 сая) , дуучин Майли Сайрусын Wrecking Ball (396 сая) ба We Can’t Stop (304 сая) клип орсон байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ