Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн А.Энхтуулыг хүлээн авна

img

Шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн шатрын ОУХМ А.Энхтуул эх орондоо иржээ. Дэлхийн 80 гаруй өсвөрийн шатарчид өрсөлдсөн тус тэмцээнд сурагчдын дэлхийн аварга А.Энхтуул охидын 18 насны ангилалд өрсөлдөж, сүүлийн өрөгт өрсөлдөгчөө буулган авснаар медалийн тавцанд гарсан билээ. Өнөөдөр өглөө эх орондоо ирсэн түүнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар хүлээн авч, уулзах гэж байна. Үүний дараа Эрүүл мэндийн сайд С.Ламбаа мөн албан өрөөндөө хүлээн авч, баяр хүргэх гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

баяр хүргэе!
2011-12-03
bayar hurgie saihan amjilt
2011-12-02