Ерөнхийлөгчид Ираны Элчин сайд бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Махди Сафариг өнөөдөр хүлээн авч уулзжээ. Элчин сайд Махди Сафари уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч та биднийг хүлээн авч уулзсанд гүнээ талархаж байна. Хоёр улсын хооронд 1971 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй өргөжин тэлсээр ирсэн. Энэ харилцааг цаашид улам бүр батжуулан хөгжүүлэхийн төлөө бид хувь нэмрээ оруулж, та бүхэнтэй хамтран ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна” гэжээ.
Ерөнхийлөгч Элчин сайд Махди Сафарид хандан Швейцарийн Женев хотноо болсон Ираны цөмийн эрчим хүчний хөтөлбөрийн талаарх хэлэлцээ болон Иран ба 5+1 бүлгийн яриа хэлэлцээ амжилттай болсонд баяр хүргэсэн байна. Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ хоёр орны хооронд оюутан солилцоог нэмэгдүүлэх, боловсрол, эдийн засаг, худалдаа, аж үйлдвэр,барилга, урлаг соёл болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг дурджээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ