Бөмбөгөрийн гүүрэн гарц оны өмнө ашиглалтад орно
Нийслэлийн Автозамын газрын захиалгаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Бөмбөгөр" худалдааны төвийн баруун талд явган хүний гүүрэн гарц барих барилгын ажил 60 хувьтай хэрэгжиж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК энэхүү ажлыг гүйцэтгэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар гүүрэн гарцын трасст орсон рекламын самбар, цахилгаан ба холбооны кабель шугам зэрэг объектыг шилжүүлж, тулгуурын суурийн ухмал, бетон цутгалтын ажлыг хийжээ.
Түүнчлэн тулгуур, дам нурууны угсралтыг өнгөрсөн шөнө хийж гүйцэтгэсэн байна. Хайс, гэрэлтүүлэг, явган болон цахилгаан шатны угсралт, тэжээлийн цахилгаан холболтын ажлыг энэ сарын 30-нд бүрэн гүйцэтгэж дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ