Хэлсэн үгийг нь худал тайлбарлажээ
Нелсон Манделагийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама үг хэлж, түүнийг дурссан юм. Энэхүү дурсгалын арга хэмжээнд 91 орны төрийн тэргүүн болон 100 мянга орчим дэмжигч оролцсон. Уг арга хэмжээний үеэр Барак Обамагийн хэлсэн үгийг буруу тайлбарласан гэх мэдээлэл таржээ. Энэ талаар “Английн хөгжлийн бэрхшээлтэй иргэд”-ийн мэдээллийн блогт тавигдсанаар нийтэд ил болжээ.
Блогт бичсэнээр тайлбарлагч, Нелсон Манделад зориулж хэлсэн үгийг тэр чигт нь буруугаар тайлбарласан гэнэ. Тайлбарлагч илтгэгчийн үгийг сонсголын бэрхшээлтэй үзэгчдэд хүргэхдээ алдаа гаргасныг төвөггүйхэн мэдэж болохоор байсан гэж шүүмжлэгчид үзэж байна. Учир нь тэрбээр байн байн мөрөө хавчихаас гадна нэг үйлдлээ 3-4 удаа давтан хийж, нүд нь тогтож чадахгүй байсан гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ