Н.Алтанхуяг: Хариуцлагагүй дарга нарыг цалингийн 20 хувиар торгосон
“Ерөнхий сайдын 30 минут” өнөөдрийн ээлжит уулзалтаар Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Ховд-Манхан чиглэлийн 85 км, Увс аймгийн Наранбулагаас Хяргас нуур хүртлэх 100 км зам ашиглалтад орсон. “Шинэчилж шийдье-222” уулзалт хэлэлцүүлгээр “Шилэн тендер-2014” нэрийн дор зохион байгуулж, ирэх онд худалдан авах ажиллагаагаа ил тод, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хийгдэх тендерүүд нээлттэй зарлагддаг болно гэсэн товч мэдээллийг өгсөн. Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн.
7
Замын цагдаа зөрчил гаргасан жолоочийг бэлэн мөнгөөр торгохоо больсон. Тусгай зориулалтын уншигч, хэвлэгчийг ашиглан, зөрчил гаргасан жолоочид газар дээр нь торгуулийн хуудас хэвлэж өгч байгаа. Эдгээр тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг хууль бусаар зохион байгуулсан уу гэсэн асуултад Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал хариулсан. Тэрбээр “УИХ-ын Төсвийн байнгын хорооноос улсын төсвийн хөрөнгөөр Шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын жагсаалтыг хавсралтаар гаргасан. Энэ хүрээнд Замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй тасалбарын систем нэвтрүүлэх тендерийн эрхийг манай байгууллагад шилжүүлж бид зохион байгуулсан. 350 ширхэг гар компьютер, хэвлэгч машин, программ хангамж, сүлжээтэй нь хамт тэрбум 800 сая төгрөгөөр нийлүүлэх энэ тендерийг өнгөрсөн зургадугаар сарын 21-нд үндэсний өдөр тутмын сонинуудад ил тод нээлттэй зарлаж, 5 аж ахуйн нэгж оролцсоноос нэг нь шалгарсан. Тендерийн материал архивт үлдсэн байгаа, танилцаж болно. Тендерт ялагдсан нэг аж ахуйн нэгж Сангийн яаманд гомдол гаргаж, уг гомдлын дагуу шалгаж үзээд захиалагч энэ тендерийг зөв үнэлсэн гэдгийг баталгаажуулсан. Мөн энэ тендерт Ерөнхий сайд оролцоогүй, нөлөөлөөгүй” гэв.
6
Ерөнхий сайд түүний дараа “Замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй болсон нь том шинэчлэл. Иргэдэд, замын цагдаа нар нарт хэрэгтэй төдийгүй хээл хахууль, хүнд суртлыг устгахын төлөө хийгдэж буй ажил юм. Харамсалтай олон нийтэд эергээр хүрч байгаа ийм мэдээллийг сөрөг болгох сонирхолтой хүмүүс байна. Тухайлбал, Монгол хүүхдүүддээ монгол хэлийг багаас нь сургаж, монгол зан заншлаа өвлүүлэх гэсэн “Бумбардай” нэвтрүүлгийг “Боловсрол” суваг телевизээр гаргах гэсэн залуусыг дэмжсэний төлөө намайг бас буруутгасан. Энэ мэт цуурхал тарааж байгаа хүмүүсийг шүүхэд өгнө. Нэг нь хийх гээд нөгөөх нь муу хэлдэг занг болиулмаар байна гэж мэдэгдэв.
6
Мөн Монгол Улсын зээл, өрний асуудал юу болж байна. Өрийг дарах бодлогоо УИХ-д хэзээ оруулах вэ гэсэн асуултад тэрбээр хариулахдаа “Зарим хүмүүс зээл авч яах юм бэ гэж айдаг. Зарим нь юунаасаа айсан юм гэж зоригтой хэлж, зүтгэдэг. Маргаашийн сайн сайхны төлөө өнөөдрийн зээлж аваад хийж байгаа бүхэн асар их хөрөнгө оруулалт. Нөгөө талаар ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт маань өнөөдөр маш их мөнгө гэж санагдаж байгаа ч зээл төлөх үед хамгийн багадаа нэг нугарах хэмжээний ашиг өгсөн байна. Жишээ нь Замын-Үүдээс Эрдэнэт хот руу ачаа тээвэрлэхэд өмнө нь 350 мянган төгрөгийн ханштай байсан бол өнөөдөр шинэ зам ашиглалтад орсноор 150 мянган төгрөгөөр явж байна.
7
Төмөр замын царигийн талаарх асуусан сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд "Энэ сарын 18-нд ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын хамтарсан төмөр замын хөгжлийн асуудлаарх зөвлөлгөөн манай улсад болно. Монголын төмөр замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцана. Үүний дараагаар төмөр замын царигийн асуудлыг ярина” гэж хариулав.
7
Шинэчлэлийн Засгийн газар хариуцлагагүй дарга нарт ямар арга хэмжээ авч байна гэсэн асуултад “Гаалийн ерөнхий газар болон ГИХАЭГ-ын дарга нарт зургаан сар цалингийн 20 хувиар торгосон. Хариуцлага тооцох гурван арга бий. Сануулах, цалингийн 20 хувиар торгох, халах. Одоо хариуцлага алдвал албан тушаалаасаа огцорно шүү гэсэн дохио өгсөн” гэлээ.
7
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ