Тамирчид утааны эсрэг нэгдэж иргэдэд ЗАХИДАЛ илгээлээ

img

Нэгэн цагт “Азийн цагаан дагина” хэмээгдэж байсан Улаанбаатар хот өдгөө агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд II байранд бичигдэж байна. Тиймээс Монголын Мянганы сорилтын сан Улаанбаатарын утааг багасгах, агаарын бохирдлыг арилгахаар Цэвэр агаар төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш агаарын бохирдлын хэмжээ өнгөрсөн оныхоос тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байгаа юм. Гэвч Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад үүрэг хүлээсэн байгууллагууд төдийгүй иргэдийн оролцоо, итгэл зүтгэл хэрэгтэй. Тиймээс амьдрах орчин, амьсгалах агаараа цэвэршүүлэхийн төлөө тамирчид дуу хоолойгоо нэгтгэж буйгаа мэдэгдэж, иргэдэд илгээх ЗАХИДАЛ-даа өнөөдөр гарын үсэг зурлаа. Иргэдэд илгээх захидалд, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Э.Бадар-Ууган, Монгол улсын Гавъяат тамирчин Б.Наранбаатар, Монгол улсын Гавъяат тамирчин М.Бундмаа, Хүндийг өргөлтийн олон улсын хэмжээний мастер Н.Баярмаа, Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаяр нарын тамирчид гарын үсэг зурж, утааны эсрэг нэгдэж байгаагаа илэрхийлсэн юм. Тамирчдын хувьд материаллаг эд зүйл гэхээсээ илүү ус, агаар амин чухал байдаг учраас эх орныхоо агаарын бохирдлыг бууруулж эрүүл, цэвэр агаарын төлөө нэгдэж буйгаа гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр хэлж байв. Түүнчлэн тамирчид бэлтгэл сургуулилт хийж, хөдөлмөрлөж, хөлс хүчээ дуслуулсны эцэст улс эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд сайн сайхнаар гаргахыг хичээж явдаг бол Монголчууд бүгдээрээ утааны эсрэг нэгдэж, өөрсдийн үр хүүхэд, эрүүл саруул ирээдүйн төлөө хошуу нэмэхээр, хуруу нэмэхийг уриалсан юм. Мөн Лондон 2012 оны олимпод оролцох эхний эрхийг авсан тамирчид бэлтгэл сургуулилтаа гадаадын улс орнуудад очиж хийж байгаа аж. Энэ нь мөн л Улаанбаатарын агаартай холбоотой. Тийм ч учраас ажил мэргэжил, зорилго, хүсэл тэмүүлэл нь өөр өөр боловч нэг л хүсэл мөрөөдлийн зүг Улаанбаатарчуудыг нэгтгэж байгаа ЦЭВЭР АГААР-ын төлөө бүгдээрээ нэгдэцгээе. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг дээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

asiin tsagan dagina gej hen ch hezeech nerlej baigaagui yum! huurtsugluhuu boli
2011-12-02