Ж.Энхбаяр: Гаднын санхүүжилтээр боловсруулагдсан хууль “хүнд суртал”-тай болжээ
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Ерөнхийлөгчийн дэргэдэх статустай байсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Засгийн газрын мэдэлд шилжүүлэхээр уг хуульд өөрчлөлт оруулж байлаа.
7
Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтээр Агаарын тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасан байв. Энэ саналыг гишүүдийн олонхи дэмжиж, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо Засгийн газрын мэдэлд шилжүүллээ. Дараагаар нь Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Эдүгээ Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар хэлэлцэж байна. Хуулийн төсөлд иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх нийтлэг зарчим, үндэслэл, шалгалт хийх журам, шалгуулагч этгээдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан аж.
7
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа ажлын хэсгийнхнээс хариулт авч байна.
8
Энэ хуулийг сайн хэлэлцэхгүй бол нийгэм, улс төрийн асуудалд нөлөөлнө. Мэргэжлийн хяналтын байгууллага байгуулахдаа нэгдсэн зохион байгуулалттай, үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор байгуулсан. Гэтэл ЗГХЭГ-ын харъяанд байхаар энэ хуулийн төсөлд тусгажээ. Ахиад л хүнд суртал, орон тоо төсөв нэмэгдэх болжээ. Гаднын санхүүжилтээр гадныхны хийж өгсөн хууль шүү дээ. ЗГХЭГ-ын дэргэд зөвлөл байгуулна, зөвлөл ажлын албатай байна, төвлөрсөн удирдлагатай байна гээд үнэхээр олон шат дамжлага, хүнд сурталтай болжээ. Хумьж байсан төрийн хяналт шалгалтын тогтолцоо эргээд задарч байна. Тиймээс ажлын хэсэг байгуулаад, бүлгүүд ярилцсаны дараа нарийвчлан хэлэлцье. Энэ хуультай холбоотойгоор Монгол Улсад үйлчилж байгаа нийт хуулийн 20 хувь өөрчлөгдөнө. Нэр томъёоноос эхлээд оновчгүй, саналаа утгатай. Боловсруулалтын олон зүйл байна.
7
-Мэргэжлийн хяналтын байгууллага төвлөрсөн чиглэл нь буруу байгаагүй. Гэхдээ 10 жилийн хугацаанд есөн дарга солигдож, солигдсон дарга бүр дээр журам шинэчлэгдэн, хүнд суртал байсан. Тиймээс хэрэгжүүлэх шаардлагагүй хяналт гэж бид гаргаж ирсэн. Худалдааны технологийн 15 хяналт байна. Үүнийг байгууллага өөрөө хийж болно. Хөдөлмөрийн хяналт бол ажил олгогч ажилтны хоорондын хяналт. Энэ төсөл дээр гаднын захиалгат гэхээсээ манайхан өөрсдөө ажилласан. 100 гаруй хуулийн төсөл дээр ажилладаг. Ахлах зөвлөх н.Батсууриар ахлуулж ажилласан. Төрөөс хянах нийтийн хяналт нь таван чиглэлээр явагдана. Шадар сайдын Удирдах зөвлөлд ерөнхий хяналт байна. Төрийн болоод төрийн бус байгууллагуудаас бүрдэнэ.
7
-Бизнес эрхлэгчдийн зүгээс хяналтын талаар байнга асуудалтай тулгардаг. Хуулийн төсөлтэй танилцаж байхад үйл ажиллагааныхаа 90 хувийг бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгөх, зааварлаж байхаар хуульчилжээ. 10 хувьд нь л торгууль ногдуулна гэж. Давхардсан шалгалтыг болиулж байна уу?
-Хяналт шалгалтын тоог цөөрүүлье гэж байгаа. Одоогийн байдлаар 70-80 хувьд нь хянадаг, шалгадаг тогтолцоотой байгаа юм. Аж ахуйн нэгжүүдийг эрсдэлтэй, дунд эрсдэлтэй, эрсдэлгүй гэж зэрэглэж байгаа. Үнэхээр олон улсын стандартын хэмжээнд явуулж байгаа аж ахуйн нэгжийг шалгаад байх шаардлагагүй. Харин дунд эрсдэлтэй аж ахуйн нэгжийг жилд нэг, хоёр удаа шалгана. Эрсдэлтэй аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгч, сургалтад явуулах ажлыг эхэлж хийнэ гэж байгаа. Торгож, шийтгэхээс зайлхийсэн хууль.
_
-Олон улсын санхүүгийн корпораци хоёр жилийн өмнө энэ хуулийн төслийг ярьж байсан. Дээж авахдаа худалдаж авдаг байна. Хүнд суртал арилгана гэж байсан. Одоо дээж худалдан авч байгаа юм алга. Энэ хуульд хүнд суртлыг арилгах талаар орсон асуудал хэдэн хувийг эзэлж байна вэ? Төр бизнест янз бүрийн журмаар хүнд суртал үүсгэдэг төрийн байгууллагын хяналтыг яаж хийх вэ?
-Олон улсын санхүүгийн корпорацитай хамтарч ажиллахдаа хэд хэдэн семинар хийсэн. Тэндээс гарсан саналыг бид тусгахыг хичээсэн. Ямар ч байсан дээж авахдаа зарим газруудад гэнэтийн мэдээллээр шалгалт хийж дээж авах бол төлбөр хийж эхэлж байгаа. Байцаагчийн тухайд хавтгайрсан тал байгаа. Тиймээс байцаагч, төрийн захиргааны ажлыг ялгаж, салгаж өгнө.
Ийнхүү хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн асуулт үргэлжилж байна.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ