Инженер Н.Нацагнямыг 100 сая төгрөгөөр шагналаа
Засгийн газрын арваннэгдүгээр сарын 30-ны хуралдаанаар Шинжлэх ухааны технологийн их сургууль, Манчестерийн техникийн их сургуулийн магистр Н.Нацагнямын бүтээлд 100 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Түүнчлэн Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртээд байгаа юм. Тэгвэл өнөөдөр түүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БШУ-ы сайд Л.Гантөмөр нар 100 сая төгрөгийн батламжийг нь гардуулан өглөө. Монголын эдийн засагт бодитой үр өгөөжөө өгсөн, практикт нэвтэрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинжлэх ухааны технологийн салбарт технолгийн дэвшил гаргасан хэмээн “Технологийн дэвшил 2013” шагналын эзнээр ийнхүү тодрууллаа. Шагналыг Шинжлэх ухаан технологийн сангаас гаргах аж.
6
Шагнал гардуулах ёслолын үеэр Ерөнхий сайд хэлэхдээ “Энэ жилийн Шинжлэх ухааны салбарын шагнал маань Монгол улсын технологийн дэвшлийн шагнал болж байгаа юм. Энэ шагналыг авсан Н.Нацагням маань мэдлэг арга ухаанаа дайчилж, мэдлэгээ бүтээл болгож чадсан юм. Түүний бүтээлийн 90 хувь нь мэдлэг юм. Өөрийн мэдлэгээ практикт нэвтрүүлж чадсан. Өмнө манай улс цахилгаан станцад шаардлагатай бүтээгдэхүүнийг 400-500 сая төгрөгөөр захиалж авчруулдаг байсныг Н.Нацагням бүтээж чадсан юм. Н.Нацагнямдаа цаашдынх нь ажил үйлс, шинийг бүтээж, санаачлах инженерийн арга ухаанд нь өндрөөс өндөр амжилт хүсье” гэлээ.
6
Инженер Н.Нацагням энэхүү шагналыг авсны дараа Төрийн ордоны их танхимд илтгэл тавьсан юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ