О.Баасанхүү: ШӨХТГ-ынхан мэргэжлийн хяналтын ажлыг хийж байна шүү

img

 

Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Мэргэжлийн хяналтыг Шадар сайдын харъяанд үлдээж, салбарт бүрт нь хяналтын байгууллагыг шилжүүлэх гэж байгаа аж. Энэ хуулийн төсөлд гишүүд нухацтай хандлаа. Өнгөрсөн  10 жилийн хугацаанд Мэргэжлийн хяналтын газрынхан хүнд суртал их гаргаж байгааг онцлов. Жишээ нь гишүүн Ж.Батзандан  “Мэргэжлийн хяналтын газар байрлаж байгаа газраас нь 100 метрийн өмнө баригдаж байгаа барилгад хяналт тавьж чадахгүй, хүний амь нас эрсдүүлсэн. Яагаад та нар хяналт тавиагүй вэ? гэсэн чинь төлөвлөгөөт хяналт болоогүй байсан юм гэж хээв нэг хариулсан.  Бидний нүдэн дээр байшин барилга энд тэндгүй босч байна, зөрчил ч гарч байна. Гэтэл мэргэжлийн хяналтын тогтолцоо байхгүй, таг чиг. Энэ хуулийн төслийг сайжруулахын тулд хэд хэдэн зүйл дээр анхаараач. Нийтийн аюулгүй байдлыг энэ хуулиараа оруулж ирээч. Харанхуй гудамжинд явж байгаад нохойд уруулсан, таггүй траншейд унаад гэмтсэн, халтиргаатай зам дээр унаж бэртсэн олон мянган иргэд бий. Энэ зохицуулалтыг яагаад оруулж ирэхгүй байна вэ? хэмээн асууж байлаа. Үүнд Д.Тэрбишдагва гишүүн санал нэгтэй байгаагаа илэрхийлээд анхааралдаа авахаа хэллээ. Мэргэжлийн хяналтын тогтолцоогоо нэн даруй өөрчлөх хэрэгтэйг А.Бакей гишүүн анхааруулж байв.

 

Харин О.Баасанхүү хуулийг үндэслэл муутай, тодорхой бус болжээ  гэж шүүмжлэв. Стандарт нь тодорхойгүй байгаа учир энэ хуулийг буцаах хэрэгтэй гэж үзэв.  Цаашлаад “Шударга өрсөлдөөн-хэрэглэгчийн төлөө газрынхан Мэргэжлийн хяналтын ажлыг хийж байна шүү” гэлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэбат “Бид яриад, шүүмжлээд байх юм. Харин ажил явахгүй байна. Үүнийг буцааснаар сайжирч боловсруулаад оруулж ирнэ гэдэгт итгэхгүй байна.  Тиймээс хэлэлцэхээр шийдээд, УИХ дээрээ хэлэлцье” гэж байлаа.

Ийнхүү 17,20 минут  болж ажлын цаг дууссан тул УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлууллаа. Маргаашийн хуралдаан уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулснаар эхлэх юм.

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

76-aa:
ta nar lag yumaa, ajildaa irehgui taslaad baidag murtluu 17:20-d ajliin tsag duuslaa geed tardag. odoo 76 hun hurald zaaval suuj bai
2013-12-14
иргэн:
магнай байгаагүй бол 2-уулаа адипхан думпуурчихсан, авилгалд идэгдсэн газар байх байлаа. би л лав магнайг үнэлж бна.
2013-12-13
niisleliin irgen:
magnai khiikh undsen ajlaa medekhgui bolokhoor mergejliin khyanaltiin gazriin ajiig khiij dur esgej, onoo avakhiig zorj bn. ur dun daanch alga.
2013-12-13
төмөрөө:
хяналтын байгууллага болох дээрх магнайгийн газар, мхег, үндэсний аудитын газрыг нэгтгэж, өмчийн харьяалал харгалзахгүй хянах нэгдсэн хяналтын газрыг байгуулах хэрэгтэй. төмөрөө
2013-12-13
сараа:
мхег-ын хэрэг алга байна шүү дээ. ямарч ажил хийхгүй байгаа нь ард түмний нүдэн дээр ил байна шүү дээ. тиймээс энэ газрын хэрэг алга. авилгад идэгдэж ард олныг дарамталсан хэдэн нөхөд л байдаг юм байна лээ.
2013-12-13
иргэн:
ёстой авилгалдаа идэгдсэн газар тэгээд юм хийж чадахгүй магнайгаар хийлгээд байгаа юм
2013-12-13
зочин:
нийлүүчээч шулуухан.
2013-12-13
ghаа:
мхег бол хахууль авилгаар амьдардаг хэдэн бүдүүн тарган *нууд. хэрвээ тэд ажлаа хийдэг байсан бол энд тэндгүй явган зам дээр барилга баригдахгүй, гаднаас хортой баталгаагүй хүнс орж ирж хүн хордуулахгүй байх байсан.
2013-12-13
baagaaguihuu:
magnai mergejliin hynaltiin darga bvl bur sain.*anhuu gej erguu yum dandaa neg hereggui hoshnogo uhsan yalihgui yum yarij yavhiin.heregtei ganc yum hiigeesei .alban tu*lda bagadsan amisgaa gdge oilgodguiee yanda.
2013-12-13
зочин:
мэргэжлийн хяналтыг тараахдаа бус мэргэжлийн бус дарга нарыг нь солих хэрэгтэй.
2013-12-12
эр хүн:
мэргэжлийн хяналт ажлаа хийхгүй чадахгүй юм чинь магнай хийх нь зөв шүү дээ. тэгж байж л цалингаа авна шүү дээ.
2013-12-12
khfddv:
magnai sain bn
2013-12-12