Бага ангийнхан энэ сарын 21-нээс амарна
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын II улирлын амралтыг урагшлуулж, амрах хугацаанд нь өөрчлөлт орсон байна. Тодруулбал нийслэлийн ЕБС-ийн бага ангийнхан энэ сарын 21-нээс таван долоо хоног, дунд ангийнхан нэгдүгээр сарын 4-нөөс эхлэн гурван долоо хоног, ахлах ангийнхан ирэх сарын 11-26-ны хооронд амрах юм. Харин орон нутгийн сургуулийн бага ангийнхан нэгдүгээр сарын 11-нээс дөрвөн долоо хоног, дунд ангийнхан ирэх сарын 25-наас хоёр долоо хоног, ахлах ангийнхан хоёрдугаар сарын 1-9-нд амарна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ