Амьдралын зохиолч

img

Хүмүүс бид бүгд л “барилгачин”. Амьдрал хэмээх их далайн хөлөг онгоцонд суусан тэр цагаас хойш өөр өөрсдийн гэсэн урланг бүтээж барилга барьж яваа. Бид өөрсдийнхөө амьдралыг өдөр тутам, цаг тутам барьж, босгож, бүтээж байдаг. Эцсийн дүндээ бид өөрсдийнхөө босгосон тэр л “байшин”-д амьдардаг. Сэтгэл, зүтгэл гаргавал сайхан байшинд амьдарна, сэтгэлгүй хандвал муухан оромжинд амьдарна. Харамсалтай нь цаг хугацааг буцааж болдоггүй. Та бол амьдралынхаа барилгачин. Ганц хадаас хадах, хана босгох, цонх шиллэхдээ хүртэл та амьдралаа босгож байгаа.

өы

Саяхан уншсан нэгэн сургамжит өгүүллэгт:

Хөгшин болсон барилгачин тэтгэвэртээ гарахыг хүсч, эзэндээ энэ тухайгаа хэлэв: “Би хөгширч, нас минь явж, бие маань ч дийлэхээ болилоо. Одоо тэтгэвэртээ гарч, амар тайван амьдармаар байна” гэжээ. Эзэн нь “Тан шиг сайн ажилтнаа явуулахад харамсалтай байна” гээд сүүлчийн удаа ганцхан байшин барьж өгөхийг хувийн зүгээс хүсчээ. Барилгачин “За” гэсэн боловч сэтгэл гаргасангүй. Тэрээр муухан материал ашиглаж, ур хийц муутай, чанаргүй байшин барив. Тэр үнэхээр сэтгэлээсээ хандсангүй, “барьж өгсөн” гэсэн нэр зүүгээд хурдхан амрахыг л хүсч байлаа. Ингээд барьж дуусаад байшинг даргадаа хүлээлгэн өгөв. Дарга нь байшингийн түлхүүрийг барилгачны гарт атгуулаад “Энэ бол таны байшин. Миний танд өгч буй бэлэг” гэв. Барилгачин шоконд оров. “Ямар ичмээр юм бэ? Надад өгөхийг нь мэдсэн бол эхнээс нь сайн байшин барих байж дээ” гэж гасалсан аж.

бЙ

Таны өнөөдрийн гаргаж буй хандлага, сонголтууд бол таны маргаашийн амьдрал. Тэгэхээр амьдралдаа ухаантай хандаж, сайн сайхан барилга барих нь чухал аж. Энэ бол аливаад хандах хандлагаас таны барилга ямар байх нь шалтгаалдаг. Францын нэгэн судлаач, хүнд ажил хийдэг хүмүүсийн сэтгэл зүйг судлахаар нэгэн барилгын компани дээр очжээ. Судлаач анх тааралдсан ажилчнаасаа энд ямар ажил хийдгийг нь асуухад нөгөөх нь “Чи чинь сохор юмуу?” гэж бухимдуу хэлээд “Энэ том том хад чулууг ажлын шаардлага хангахгүй багажаар хагалан даргын тушааснаар тэнд овоолж байна. Энэ тамын халуунд шатан шатан энэ ажлыг хийх нь надад үнэхээр хэцүү байна. Үхлээс хүнд хэцүү ажил гэж энэ л байна даа” гэв.

ЙЫЁ

Судлаач тэндээс хурдхан холдож өөр нэг ажилчин дээр очжээ. Тэгээд жаахан эмээсхийн, өмнөх хүнээс асуусан асуултаа тавьжээ. Харин нөгөө ажилчин “Уран барилга барих барилгын чулуу бэлдэж байна. Хэдийгээр нэг хэвийн хүнд ажил ч гэсэн гэр бүл үр хүүхдээ тэжээх ажилтай байна гэдэг чинь сайхан шүү дээ. Үүнээс хүнд байдалд байгаа хүмүүс зөндөө байдаг шүү дээ.”

ӨЫ

Ийм хариулт сонссон судлаач бага зэрэг зориг орон гурав дахь хүн дээр очин: “Та юу хийж байгаа юм бэ?” гэж асуухад нөгөө эр, “Та харахгүй байна гэж үү ?” гээд тэнгэр лүү заагаад “ариун гэгээн сүм барьж байна” гэж хариулжээ. Хамгийн сонирхолтой нь энэ гурван ажилчин яг ижилхэн ажил хийж байсан гэдэг.

ЫӨ

Тийм ээ, та бид хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, үйл хэргээ хянаж, аливааг харах хандлагаа эерэг болгож чадвал ирээдүй илүү гэрэл гэгээтэй, сэтгэл хангалуу, аз жаргалтай амьдрах болно. Хүмүүс бид барилгачин төдийгүй зохиолч. Хүүхэд анх ээжээсээ мэндэлсэн тэр өдрөөс аав, ээж, ах дүүсийн оролцоотой энэ номын хуудас нь бичигдэж эхэлдэг. Таны номын хавтасыг ээж аав тань бүтээж өгсөн гавьяатнууд. Удалгүй та номын хуудсаа  өөрийн түүхээр, ухаанаар, мэдлэгээр баяжуулж, хойшид хавтасаа ямар байхыг ч сонгож чаддаг. Хамгийн гол таны ном хүний анхаарал татсан, адал явдлаар дүүрэн,  уншууртай ном байх уу, гунигтай уншихаас залхмаар муухан найруулгатай ном байх уу, аль эсвэл айдас хүрмээр муухай ном байх уу гэдэг нь таны сонголт.

бй

Ном бүхэн адилхан байдаггүй ч бүгд оюун ухаан, итгэлд сэтгэл, онгодоор хөглөгддөг өөрийн гэсэн хөг аялгуутай. Түүнтэй нэгэн адил хүн бүрийн мэлмий аливаа зүйлийг өөр өөрөөр харж,  амьдралаас олсон ухаарал бүрийг номынхоо хуудсанд шингээж, ахмадаа хүндэлж, ирээдүй хойч үедээ сургаж, бусаддаа туслаж явах учиртай. Ингэж л өөрийнхөө амьдарлыг барилгачин шиг босгож, зохиолч шиг баяжуулж, гэгээн хүсэл дүүрэн амьдарсан хүний үйлс бүхэн үргэлжид дэлгэрнэ гэдгийг битгий мартаарай. Тиймээ та өөрийнхөө амьдралын зохиолч.

ө

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dulmaa:
zub amidarstgaae
2013-12-13